Хан-Уул дүүрэг БНСУ-ын Улсан хотын Намгу дүүрэгтэй 2017 онд хамтран ажиллах санамж бичгийн байгуулсан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2018.10.23/ Улсан хотын Намгу дүүргийн Аялал жуулчлалын газрын дарга Пак Мён Хван, Улсан Их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн дарга И Жү Хи, Ю Медикал Тур ХК-ны захирал Ким Ги Ху, Аиюүнь нүдний эмнэлгийн дарга Юүн Ён Сон тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.
Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон Тэргүүлэгчдийн Ажлын албаны Төлөөлөгч, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Өнөөдрийн уулзалтаар хоёр дүүргийн хүн амын #эрүүл мэнд, #сурагч солилцоо, #аялал жуулчлалын салбарын талаар харилцан ярилцлаа.
Намгу дүүргийн зочид айлчлалын хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах төр захиргааны байгууллага болон Үндэсний үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаатай танилцах ажлаар үргэлжилнэ.
Эх сурвалж: ХУД