Баянхошуу бүсийн аварга шалгаруулах "Үсчин" тэмцээнийг анх удаа зохиолоо | News.MN

Баянхошуу бүсийн аварга шалгаруулах "Үсчин" тэмцээнийг анх удаа зохиолоо

Баянхошуу бүсийн аварга шалгаруулах "Үсчин" тэмцээнийг анх удаа зохиолоо

Баянхошуу бүсийн аварга шалгаруулах "Үсчин" тэмцээнийг анх удаа зохиолоо

Сонгинохайрхан дүүргийн 8, 10, 11, 28 дугаар хороодын дунд Баянхошуу бүсийн аварга шалгаруулах “Үсчин” тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгтэйгээр энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Монголын Үсчин гоо засалчдын холбоо /МҮГЗХ/-той хамтран анх удаа зохион явуулсан тус тэмцээнд 29 мэргэжлийн үсчин

  • Эрэгтэй засалт
  • Эмэгтэй салоны тайралт
  • Эрэгтэй спорт үс засалт
  • Эмэгтэй сэнсээр хэлбэр оруулж засах гэсэн 4 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдлөө. Оролцогчдыг төрөл тус бүр дээр 3 байрт шалгаруулан, гарын бэлэг, мөнгөн шагналаар урамшуулж, мөн оролцсон бүх үсчид болон манекануудад гишүүний гарын бэлгийг гардууллаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр МҮГЗХ-ны тэргүүн, олон улсын шүүгч Ц.Цогзолмаа ажиллаж, мөн Монгол Улсын мастер үсчин Ө.Батцэцэг, Н.Ира, “Абука” сургалтын төвийн мастер багш П.Рагчаадорж, СХД-ийн Үсчин гоо засалчдын холбооны дэд тэргүүн Г.Алтанзул, “Сондор” салоны захирал, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт үсчин Х.Баасансүрэн нар шүүн явууллаа.

Шүүгчдийн зүгээс хэдийгээр захын хороолол ч гэлээ оролцогчдын ур чадвар сайн, өрсөлдөөн ихтэй болж байгааг тэмцээний үеэр онцлон хэлж байв. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлээрээ 34 жил ажилласан үсчин оролцож, залуучуудтайгаа ур чадвараа сорин “Эмэгтэй сэнсээр хэлбэр оруулж засах” төрөлд тэргүүн байр эзэлсэн нь олны анхаарлыг татаж байв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж