Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор #Булган аймгийн #Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар өнөөдөр зочиллоо.
Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон бусад албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.
Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ–ын дарга дурсгалын зураг гардууллаа
“Эко дүүрэг”-тэй танилцах, туршлага судлах уулзалтын хүрээнд дүүргийн ИТХ-аас сумдын төлөөлөгчдөд зориулан #Монголын #Нутгийн#Удирдлагын #Холбоотой хамтран
– “ИТХ-ын “Төлөөлөгчийн манлайлал, бүрэн эрхээ чадвартай хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд”
– “Орон нутгийн төсвийн харилцаа, ИТХ-ын сайн туршлага”
– “Төрийн байгууллагын уялдаа холбоо, хуулиудын хэрэгжилтэд тавих хяналт”
– “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.
#Сургалтыг МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, тус холбооны сургагч багш Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт-Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, ХААИС-ийн Тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Сайнбаяр нар удирдан явуулсан юм.
Хан-Уул дүүрэгт зочлох нэг өдрийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн жишиг хороо болох #Нэгдүгээр хорооны үйл ажиллагаатай танилцуулж, харилцан туршлага хуваалцах эхлэлийг тавьсан юм.
Дашрамд сонирхуулахад Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй бөгөөд 6 багтай аж.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 10 сарын байдлаар 3 аймгийн 5 сумтай хамтран ажиллах, харилцан сайн туршлага хуваалцах ажлыг хийгээд байна.
Эх сурвалж: ХУД