“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд сурталчилж байна

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд сурталчилж байна

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ – өөс өнгөрөгч зургаадугаар сард “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Тус зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд хууль сурталчлах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд таниулах, хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг өчигдөр /2018.09.20/ -өөс эхлүүллээ.

ХУД-ийн 1, 2, 3 дугаар хорооноос эхэлсэн хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалтыг “Иргэний танхим”-аар дамжуулан зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч Г.Мөнхсүлд, С.Отгонгэрэл нар иргэдэд сурталчилж байна.

Хууль сурталчлан, таниулах сургалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Батбилэг, Э.Жамсранжав нар иргэдтэй уулзаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал сэтгэгдлээ солилцлоо. Түүнчлэн хороодын “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийн саналыг хүлээн авах “Санал хүсэлтийн хайрцаг”-ыг хороо бүрд байршуулан ажиллаж байна.

Хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэх энэхүү сургалт нь өнөөдөр /2018.09.21/ дөрөвдүгээр хорооны “Иргэний танхим”-д 13:30 цагаас эхлэх тул иргэн та бүхэн өргөнөөр оролцохыг уръя.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж