Хэлмэгдэгдсэн болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгдсэн болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Хэлмэгдэгдсэн болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэхүү өдрийг угтаж дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон 250 гаруй хүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар хүрэлцэн ирсэн бөгөөд хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Ж.Ичинноров нээсэн бөгөөд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд “Мартах учиргүй, давтах учиргүй” баримтад киног үзүүлж, "Дээд бодь" хийдийн лам нар ном айлдаж, дүүргийн Эрүүл мэндийн эмч нар даралт үзэж, цусан дахь сахар, захын судас дахь хүчилтөрөгчийг тодорхойлох, арьс харшлын зөвлөгөө өгч, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтсийн албан хаагчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нар нийт 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Эдгээрээс өөрөө хэлмэгдсэн 3 иргэн, хэлмэгдэгсдийн эхнэр болох 5 иргэн оршин сууж байна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийг хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор тусгасан байна. Манай Хан-Уул дүүрэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нөхөх олговор авах магадлалтай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдгээрийн гэр бүлийн 60 гаруй иргэн бүртгэгдээд байгаа юм.

1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хууль болон “Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс”, дүүргийн салбар комисс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрт үндэслэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэн болон түүний ар гэрийнхэнд мэдээ мэдээллээр хангах, шинээр бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэж ажиллаж байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж