Талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэн гэсэн дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэн гэсэн дүгнэлт гарчээ

Талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэн гэсэн дүгнэлт гарчээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт гарчээ.

Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгож, гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн талаар бичсэн байна. Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө өмсч байсан хувцсаараа өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан талаар талаар эх сурвалжууд мэдээлж байв. Мөн хэргийн газраас гурван хуудас бүхий гэрээслэл олдсон бөгөөд талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байгаад амиа алдсан байдаг. Хэргийг одоо харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа юм.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж