Финалын тоглолтын бөмбөг зарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Финалын тоглолтын бөмбөг зарагджээ

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын Испани болон Голландын багийн тоглолтод ашигласан “Jo’bulani” бөмбөгийг дуудлага худалдаагаар 74 мянган ам.доллараар испанийн хөгжөөн дэмжигч худалдан авчээ.

Финалын тоглолтын бөмбөгийг дуудлага худалдаагаар борлуулж, олсон ашгийг ДОХ/ХДХВ-ээс сэргийлэх аянд зориулах саналыг Нельсон Мандела гаргасан бөгөөд дэлхийн хамгийн том дуудлага худалдааны вэбсайт eBay-д байрлуулсан байна. eBay-ын мэдээлснээр бөмбөгийн дуудлага худалдаанд дэлхийн 55 орноос 133 үнийн санал ирүүлсэн гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж