К.Роналду 20 мянган еврогоор торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

К.Роналду 20 мянган еврогоор торгуулжээ

К.Роналду 20 мянган еврогоор торгуулжээ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Италийн “Ювентус” клубын довтлогч К.Роналдуг Европын хөлбөмбөгийн холбооноос 20 мянган еврогоор торгожээ. Учир нь гуравдугаар сарын 12-ны өдөр болсон “Аваргуудын лиг”-ийн тоглолтын үеэр Испанийн “Атлетико Мадрид” багийн хаалганд гурван гоол оруулсныхаа дараа талбайд зохисгүй үйлдэл гаргасан аж. Тодруулбал, өөрийн эмзэг газар руу зааж, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлсэн гэж үзжээ.

Роналду хариу тоглолтод гурван гоол оруулж, багаа дараагийн тойрогт үлдэхэд гол үүргийг гүйцэтгэсэн юм.

34 настай Роналдугийн дээрх үйлдэл хөлбөмбөгийн спортын нэр хүндэд муу нөлөө үзүүлсэн гэж 20 мянган еврогоор торгожээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж