Окинава дахь АНУ-ын цэргийн баазад дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Окинава дахь АНУ-ын цэргийн баазад дэлбэрэлт болов

Окинава дахь АНУ-ын цэргийн баазад дэлбэрэлт болов

Японы Окинава арал дээр байрладаг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазад дэлбэрэлт болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний өглөөний 06.00 цаг орчимд Окинава дахь АНУ-ын цэргийн баазын албан өрөөнд хуурцагт бөмбөг дэлбэрсэн байна. Орон нутгийн цагдаагийн газраас дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртсэн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа аж.

АНУ-ын цагдаа болон мужийн цагдаагийн газраас хэн нэгэн гаднаас хуурцагт бөмбөг шидэж дэлбэлсэн байж болзошгүй хэмээн үзэж, хэргийг шалгаж буй юм байна. Гэмт этгээдүүд байшингийн ойролцоо байрлуулсан хийн баллоныг онилсон хэмээн "Kyodo" агентлаг мэдээлжээ.

Окинавад Япон дахь АНУ-ын бүх өмч хөрөнгийн 70 хувь нь төвлөрдөг аж. Тус арлын эрх мэдэлтнүүд болон оршин суугчид АНУ-ын цэргийн баазыг татан буулгахыг дэмжсээр иржээ.

“NHK” агентлаг өнгөрсөн ням гаригт Окинава дахь АНУ-ын цэргийн баазад хийн баллонууд дэлбэрлээ хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: Kyodo, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж