Бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв | News.MN

Бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв

Бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв

Бүсгүйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдэв

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 21-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдөв.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 53 кг-д “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшилүүлэв. Ийнхүү манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль (өчигдөр дөрвөн аварга төрсөн) хүртсэн.
Түүнчлэн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д “Харгант цамхаг” клубийн тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д “Хангай хайрхан” клубийн тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд маань эх орондоо зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай 177 оноогоор багийн дүнгээр аман хүзүүдэв. Сонгомол бөхийн төрөлд багаараа тэргүүлсэн бөхийн орон Ираны чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт 200 оноогоор өнгөлж, Казахстаны бөхчүүд 146 оноогоор (1 алт+1 мөнгө+3 хүрэл) гутгаар байрт орлоо.
Бүсгүйчүүд маань бүгдээрээ медаль (4 алт+2 мөнгө+4 хүрэл) хүртэж 200 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн болсон. Энэтхэгийн бөхчүүд 190 оноогоор (4 алт+3 мөнгө+2 хүрэл), Казахстан (1 алт+4 мөнгө+3 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров.
“U-23”-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр түвшинд амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, “Ibis style Ulaanbaatar”, “Ramada” зочид буудал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, үндэсний үүрэн телефоны оператор “G Mobile”, “Мотто”, “Есөн Фүүдс”, “Агарага” ХХК, БУСО, Зэвсэгт хүчний жанчин штаб, МҮОНРТ-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 70 кг

1. ЭНХТУЯАГИЙН ТЭМҮҮЛЭН (МОНГОЛ)
2.Фархад Жафар Ноури Хоржестан (Иран)
3. Айдин Тахигали (Казахстан)

79 кг

1. Али Бахтиар Савадкоухи (Иран)
2. Веер Дев Гулиа (Энэтхэг)
3. Атай Изабеков (Кыргызстан)

86 кг
1. Ахмад Юсуф Базригалех (Иран)
2. Довлетмурат Оразгылыджов (Туркменистан)
3. ГАНБААТАРЫН ГАНХУЯГ (МОНГОЛ)

97 кг

1. Аббас Али Фороутанрами (Иран)
2. Йерменбет Жассулин (Казахстан)
3. ТӨМӨРБАТЫН МӨНГӨНШАГАЙ (МОНГОЛ)

Эмэгтэйчүүдийн 53 кг

1. БАЯРААГИЙН ХАЛИУНАА (МОНГОЛ)
2. Реена Реена (Энэтхэг)
3. Эллада Махьяддинова (Казахстан)

62 кг

1. ӨЛЗИЙСАЙХАНЫ ПҮРЭВСҮРЭН (МОНГОЛ)
2. Ирина Кузнецова (Казахстан)
3. Радика Радика (Энэтхэг)

76 кг

1. Хуй Ци Чан (Тайвань)
2. Поожа Поожа (Энэтхэг)
3. НАЙГАЛСҮРЭНГИЙН ЗАГАРДУЛАМ (МОНГОЛ)

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж