МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны Б танхимд хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Засгийн газар өнгөрсөн Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, дээрх хэрэгтэй холбоотой хэргийн материалтай танилцсан бөгөөд яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэх талаар Тагнуулын ерөнхий газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонссон юм. Мөн яллагдагч нартай холбоотой эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг прокурорын газраас гишүүдэд үзүүлэхээс татгалзсан байсан талаар бид мэдээлсэн билээ.

Тиймээс энэхүү бичлэгийг ил болгох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьсан бөгөөд өнөөдөр бүлгийн гишүүдэд танилцуулж байгаа гэнэ. Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээлэлтэй холбогдуулж, бүлгийн гишүүд асуулт, тодруулга авч байна гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж