Монгол хэлбичгийн шалгалтын ирц 87 хувьтай байжээ | News.MN

Монгол хэлбичгийн шалгалтын ирц 87 хувьтай байжээ

Монгол хэлбичгийн шалгалтын ирц 87 хувьтай байжээ

Монгол хэлбичгийн шалгалтын ирц 87 хувьтай байжээ

БСШУ-ны сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Монгол хэлбичгийн эхний шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.


-Монгол хэлбичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалтын ирц хэр байв?

-Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн байсан. Гэвч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байлаа. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй сурагчдын тоо цөөн учраас шалгалтын байр 34 болж цөөрсөн.

Монгол хэлбичгийн эхний шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр 12.00 цагаас улс даяар нэгэн зэрэг эхлүүлсэн. Энэ удаагийн шалгалтад шалгуулагч хоцорсон тохиолдол гараагүй. Зарим шалгуулагчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол зарим шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн шалгалтад хамрагдана гэсэн байдлаар эхний шалгалтад бүртгүүлчихээд шалгалт өгөөгүй тохиолдол гарсан. Тиймээс өмнөх оны монгол хэлбичгийн шалгалтын ирцийг бодвол энэ жил харьцангуй бага байлаа.

-Монгол хэлбичгийн эхний шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Монгол хэлбичгийн шалгалтаар эссэ, найруулан бичих чадвар, монгол бичгээс крилл үсэг рүү хөрвүүлэх зэрэг бичгийн даалгаврууд ихтэй гэдгээрээ онцлог. Монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрддэг. Одоогоор улсын хэмжээнд шалгалтын материалаа төвлөрүүлж, өнөөдөр сүүлчийн аймаг шалгалтын материалаа ирүүлээд байна. Ерөнхийдөө өнөөдрөөс шалгалтын материалыг засаж, дөрөвдүгээр сарын 1-нд дүн оноо гарна.

-Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн ч шалгалтаа ирж, өгөөгүй тохиодол гарсан гэлээ. Зохион байгуулалтын тал дээр хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Монгол хэлбичгийн шалгалтыг үнэ төлбөргүй авдаг учраас шалгуулагчид эхний шалгалтад бүртгүүлчихээд орохгүй байх нь бидэнд хүндрэлтэй байна. Бид  бүртгүүлсэн хүүхдийн тоогоор 18500 ширхэг материал бэлдээд, хянах багшийг нь бэлтгэдэг. Тийм учраас дараа дараагийн шалгалтыг зохион байгуулахдаа үүн дээр анхаармаар юм байна.

Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо хүрч чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Төгсөх ангиудын улсын  шалгалтыг хэзээ зохион байгуулах бол?

-ЭЕШ-ыг зургадугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд дөрвөн өдөр зохион байгуулахаар товлосон. Харин төгсөх ангийн 5, 9, 12 дугаар ангийн улсын шалгалтыг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол хэлбичгийн шалгалтыг бэлтгэгдсэн багш нар гар утас, интернэтгүй тусгай вакумжуулсан орчинд цагдаагийн хамгаалалтад шалгалтын материал засна.

Харин ЭЕШ-ын дүн тэр даруйдаа гарч, материал засаж буй технологи нээлттэй ил тод байх юм. Бидний тооцоогоор энэ жилийн ЭЕШ-ыг 21 мянга орчим шалгуулагч өгнө гэж тооцоолж байгаа. Учир нь өмнөх оны төгсөгчид 2018 ондоо монгол хэлбичгийн шалгалтаа өгсөн учраас энэ жил дахин өгөх шаардлагагүй. Тиймээс 2000 орчим шалгуулагчид монгол хэлбичгийн шалгалт өгчихсөн, ЭЕШ-ыг шууд өгөх юм.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-25 112.72.9.150

Монгол хэл гэдэгт аман болон бичгийн хэл аль аль нь багтдаг тул хэлбичиг гэдгээ болиочээ. Түмний хүүхдийн толгой эргүүлж, Уйгаржингаа оруулах гэж үйлээ үзэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж