Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн дэргэдэх “Тамга” уран бүтээлийн нэгдлээс санаачлан Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлан байгуулжээ. Дугуйлангийн нээлт өнөөдөр "Хүүхдийн номын ордон"-д боллоо.
Нээлтийн ёслолд Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагууд болон үе үеийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл оролцов.
“Тамга” уран бүтээлийн нэгдлийнхэн цаашид “Залуу нас” сонинг долоо хоног бүр тогтмол хэвлэж байхаар болсныг энэ үеэр онцлон дуулгалаа.
Б.ЭНХ