УЕП-ын орлогчоор А.Цэрэнсодномыг томилуулах саналыг хүргүүлэв | News.MN

УЕП-ын орлогчоор А.Цэрэнсодномыг томилуулах саналыг хүргүүлэв

УЕП-ын орлогчоор А.Цэрэнсодномыг томилуулах саналыг хүргүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд “Их засаг” Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын “Оксфорд Трэнт” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой.

Александрын Цэрэнсодном нь:

  • 1993-1997 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
  • 1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
  • 2003 оны нэгдүгээр сараас 2003 оны наймдугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорын газар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
  • 2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
  • 2006-2011 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд “Легал эдвайзер консалтинг” Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
  • 2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
  • 2017-2019 оны нэгдүгээр сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн дарга,
  • 2019 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.

Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно.” гэж заасан бөгөөд А.Цэрэнсодном нь улсад 25 жил, үүнээс прокурорын байгууллагад прокуророор 11 жил ажилласан байна.

Ш.АДЪЯАМАА 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол ялаагүй оросын э****з ялсан 2019-03-25 103.26.193.125

Бас л Эрдэнэттэй холбоотой,аргагүй л Эрдэнэтийн ашиг сонирхол байгаа юм биш биз

Avatar

Иргэн 2019-03-25 202.9.44.182

ЦАГДАА ЧИНЬ ХУУЛЬЧ БИШ, ЗӨВХӨН ХЭРЭГ БҮРТГЭГЧ ГЭДГИЙГ ОЙЛГООЧ!

Avatar

Шударга иргэн 2019-03-25 64.119.18.99

Тогтвортой ажлаагүй ормолын гармал арай ч дээ. Ерөнхийлөгч өө. Ингэж олны элэг доог болох хэрэг байна уу?

Avatar

Zochin 2019-03-25 150.129.143.24

Erdene uildver iim ih asuudaltai bhad zaaval tand bsan huniig tomilj uahnav? Odoogiin ene baidal 1 odor, 1 tsagt uuseegui l bh. Tiimees ene uildvertei holbootoi hun demii gej irgen hunii huvid bodoj bn.

Avatar

зочин 2019-03-25 202.21.127.161

Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбатын ам, ажил хоёр нь зөрсөн байна даа. Их харамсалтай байна.

Avatar

зочин 2019-03-25 202.21.127.161

Прокуроруудын ихэнхи нь хувийн сургууль төгссөн мэдлэг муутай, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт муу тавьдаг, хүний эрхийг зөрчдөг, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын мэдлэг туршлага их муу байдаг. Иймд прокурорын удирдах дээд албан тушаалд мэдлэг чадвартай, туршлагатай прокурорыг томилох нь прокурорын байгууллагад чухал байгаа юм. Харамсалтай нь туршлага тааруу, мэдлэг ? , прокурорт хэлтсийн дарга хийж байсан хүнийг томилж байгаа нь улс төрийн нөлөө байж болзошгүйг харуулж байна.

Avatar

Зочин 2019-03-25 66.181.178.50

Эхлээд төгссөн сургуулийг нь бүрэн уншаач малаа!!!

Avatar

зочин 2019-03-25 202.21.127.161

Цагдаагийн буюу хууль сахиулах сургууль нь цагдаа, хэрэг бүртгэл, мөрдөн байцаагчийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг шүү дээ. Прокурорын дээд албан тушаалд өндөр мэдлэгтэй, прокурорын туршлагатай, хүний эрхийг дээдэлдэг, шударга хуульчийг томилох ёстой. Дээд албан тушаалд мэдлэг туршлага муутай, эсвэл прокурорын хяналтанд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдыг томилох зэрэг боловсон хүчний алдаатай бодлого хэзээ засарч монголын төрд боловсон хүчний бодлого зөв болох вэ?

Avatar

Зочин 2019-03-25 66.181.178.50

Хууль сахиулахд нэг удаа сурч үзчээд олон юм хуцна уу!!! Монголын урдаа барьдаг эрүүгийн чиглэл сайтай сургууль юм шүү

Avatar

зочин 2019-03-25 66.181.178.217

Уул нь Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат урьд Хуульзүйн сургуульд багшилж байсан, онолын мэдлэг сайтай, хүн нь ч тун төлөв түвшин хүн байсан. Гэтэл яагаад С.Зоригийн хэрэгт хэлмэгдүүлэгч нарын тоонд ороод явчихав аа??? Уг нь тийм юм хийх ёсгүй л залуу юмсан?! Дээрээс нь дарамталсан байх аа даа!!!! Хайран залуу!!!!

Avatar

зочин 2019-03-25 202.21.127.161

Улсын Ерөнхий Прокурорын Газрын дээд албан тушаалуудад хуулийн мэрэгжлийн сургууль төгссөн, прокуророор 20 -оос дээш жил ажилласан, шударга прокурор прокурорын байгууллагад цөөнгүй байгаа билээ. Ерөнхийлөгч улс орон, өөрийн болон албан тушаалынхаа нэр хүндийг бодоод туршлагатай, мэдлэг, чадвартай прокурорыг томилох санал оруулах хэрэгтэй шүү дээ. Боловсон хүчнийг сонгож чадахгүй явдал таны нэр хүндийг болон хуулийн байгууллагад ард түмний итгэх итгэлийг алдагдуулахад хүргэж байна.

Avatar

irgen 2019-03-25 202.126.89.204

Одоо яг энэ үед ямар ч нэр бүтэн хүн гарсан хараар будаж дуусгана. Прокурорууд дундаас сонговол хэн нь ч битгий зѳвшѳѳрѳѳрэй. Та нарыг улс тѳрчид утсан хүүхэлдэй л болгоно. Дараа нь шууд шаварт хаяна шүү .

Avatar

ЗОЧИН 2019-03-25 150.129.141.152

мань ерөнийлөгч-дөө итгэе.. наад хүн чинь бусад энр дэвшүүлсэн хүнээс чинь арай гайгүй болоосой гэж бодож бна. асайн л шалгаруул. нэгл ард түмнийг л бодсон хүн хэрэгтэй. одоо бол намын л цүнх …

Avatar

ХУУЛЬЧ 2019-03-25 202.9.43.92

ИД АЖИЛ ХИЙЖ ДҮНГЭЭ НИЙГЭМД ДҮГНҮЛЭХ НАСАН ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙГАА,,,,, ТӨР ХУВИЙН САЛБАРТ ХҮҮЛЬЧ,,, ХИЙЖ АЛЬ АЛИНЫХ НЬ ЗОВЛОНГ МЭДЭРСЭН ХҮН САНАГДАВ ,,???,,,,,,ИРЖ ЯВАА ЦАГ ХОЙНО ЭДНИЙ ҮЕ ТӨР,ЗАСАГТ ЭРХЭЭ АВАХ УЧИРТАЙ ,,,,,??? АМЬДРАЛ АЛБАН ТУШААЛ ХОЕР ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГААД ӨГНӨ ДӨӨ ???

Avatar

ОРДНЫ ТАЙГАН зика 2019-03-25 175.38.87.92

280 САЯ АМДОЛЛАР ЦУСАЛЖ, ГУДАРААД МАЙДАР ТАВХАЙ БОСГОСОН УУ?! ШОРОО ЯАХ ГЭЖ ОВООЛОВ?!

Avatar

энэ бүтэхгүй ээ 2019-03-25 77.247.181.165

бүтэл муутай нөхөр хүнийг ханилж байгаа хүнээр тань ч гэдэг жонхууд ийм юм олдож таарна

Avatar

Зочин 2019-03-25 66.181.171.34

Олон газраар тэнэчихсэн, мөнгө төгрөг хөөцөлдөөд алга болсон гар гэнэт гарч ирж байгаа юм шиг л санагдах юм даа. Барах уу.

Avatar

dahaa 2019-03-25 66.181.161.113

Chaavaasdaa butehgui ee davaatserengiin suganii us uuriin gesen tolgoigui alialagch shuu dee gokd bsan

Avatar

Huulich 2019-03-25 211.36.132.58

AVILGALIIN HEREGT SHALGAGDAJ BAIGAA NUHUR SH DEE

Avatar

Зочин 2019-03-25 66.181.178.75

Удирдлагын хүрээнд ажиллаагүй шинэ хүн зүгээр. Ийм бохирдсон тогтолцоотой үед чадалтай, шударга хүн дэвших боломжгүй, байнга хавчигдаж явдаг. Манай улсын бүх салбарт ийм л байдаг. Гэхдээ хувь хүн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй юм даа. Цаг хугацаа харуулна даа..

Avatar

Зочин 2019-03-25 93.177.75.250

эрдэнэтийн 49 ийн төлөөлөл биш үү

Avatar

Зочин 2019-03-25 43.228.131.206

Жанхуу 280 сая долларын овоолсон шорооны хэргээ цайруулж гадаад руу зугатаалгасан утсан хүүхэлдэйнүүдээ авчирахын тулд юу ч хийхээс буцахаа байлаа, хурдлахгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусах гээд чацга алдаж байна даа хөөрхий, төр түмэн нүдтэй чи нэг өдөр оймсоо гозолзуулаад ачигдана даа хэ хэ хэ

Avatar

уцдоө 2019-03-25 103.212.116.93

Цагдаагийн сургуулиа гурилдсан нөхөр байна

Avatar

Зочин 2019-03-25 202.131.236.170

Манай ихэнхи хууль орос, хуульчид Оросын школьтой байдаг, нөхөр нэр дэвшигч орос хэл мэдэх болов уу?

Avatar

санал байна 2019-03-25 122.201.22.245

Ерөнхий ПРОКУРОРоор УИХ ын БАТЗАНДАН яг тохирно доо. Давхар дээлтэй, ард түмнийхээ төлөө ажил гэхэд болно доо

Avatar

ИЧИЖ амьдраач хуульч нараа 2019-03-25 122.201.22.245

ХУУЛИЙНХАН болохгүй байгаа. ИХ ялзарсан. ӨДӨР бүр иргэд тэдний муу муухай үйлдэлтэй танилцдаг болсон. ОДОО шууд ЕП, ДШ, АТГ ын дарга нарыг солиоч

Avatar

Зочин 2019-03-25 43.228.131.206

Жанхуугийн орос авгайгийн дүү байхоо, хуулийг гууль болгож, Жанхуугийн 280 долларын хулгайн хэргийг цайруулахаар томилогдож байгаа гэсэн,

Avatar

Зочин 2019-03-25 66.181.178.50

Овог нь орос нэртэй байлаа гээд орос бдг юм уу малаа

Avatar

Зочин 2019-03-25 203.91.118.180

Харьцаа, ёс зүй л их муутай хүн билээ дээ арай өөр хүн олдоогүй л юм байх даа

Avatar

Зочин 2019-03-25 203.91.115.44

хууучин шүүгч прокурор нар бүгд шударга бусын хонгилоор чирэгдэнээ Тэднээс сайн хүн олж тавина гэдэг гудамжнаас зүү хайхтай адил болой ккк михий бодол

Avatar

Иргэн 2019-03-25 202.55.191.130

Зайлж үз наат хогтойгоо

Avatar

Эрдэнэтэ ГОК-д байсан хүн дэмий биш үү 2019-03-25 66.181.191.241

2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,

Avatar

Naran 2019-03-25 122.201.24.65

Sonin nuhur bn daa.henii tuluu ajillah hun be.duurgiin prokeror ch bolj bgaagui nuhur bn daa.chadah uu ene nuhur.jenko hunii nuutsgui geed bsan ene ni unen bololtoi

Avatar

У.Хүрэлсүх 2019-03-25 202.21.127.164

Женкогийн орос эхнэрийн хамаатан нь юм бишүү. Алеъсандр овогтойхүн прокрорын байгууллагыг толгойлоод Монгол Ялжээ

Avatar

САРАН 2019-03-25 103.9.90.130

АРАЙ Л ЖУЛ НӨХӨР БАЙНА ДАА, НААД ЗАХ НЬ АЙМГИЙН ПРОКУРОР ХИЙЖ ҮЗСЭН ХҮН БАЙХ ЁСТОЙ Ш ДЭЭ,,,,

Avatar

Нямаа 2019-03-25 66.181.161.111

Энхжаргалыг бардаггүй ээ

Avatar

Зочин 2019-03-25 61.92.195.68

Bas neg halaasnij nuhur l bndag

Avatar

Tseree 2019-03-25 61.92.195.68

Tasraltgui ajlaagui end tend alban tushaaluudaar damjsan oliggui nuhur bndoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж