Польш Оросын байкеруудыг хил нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Польш Оросын байкеруудыг хил нэвтрүүлэхгүй

 

Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн “Улаан арми”-ийн Москвагаас Берлин хүртэл туулсан ялалтын жимээр Оросын эх оронч байкерууд аялал хийхээр замдаа гарчээ. “Шөнийн чононууд” нэртэй байкеруудын клуб Зүүн Европыг туулан Германы нийслэл хүрэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Гэвч Польшийн засгийн газар үүнийг “өдөөн хатгалга” хэмээн эрс эсэргүүцэж, байкеруудыг хил нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ. Харин байкерууд “Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн оршуулгын газруудаар аялах нь “өдөөн хатгалга” болно гэж бодохгүй байна. Бид зэвсэглээгүй. Нөхөрсөг аялал хийж байна” хэмээн ярьсан байна. Байкерууд “Ялалтын зам 1941-1945” гэсэн бичигтэй савхин хүрмээр ижилсчээ.

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжигч байкеруудын бүлэг ирэх тавдугаар сарын 9-нд болох “Ялалтын баяр”-ын 70 жилийн ойн арга хэмжээнээс өмнө Берлин хүрэх аялалаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж