Малийн төвд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 134 хүний амь насанд хүрсэн талаар НҮБ-аас мэдээлжээ. Мопти мужийн Огоссаугү тосгонд болсон дээрх халдлагын улмаас 55 хүн гэмтэж бэртсэн байна.
Малийн Ерөнхийлөгч Ибрахим Бобакакар Кэйта өнгөрсөн ням гаригт тус улсын төв хэсэгт зэвсэгт этгээдүүд малчдыг ийн олноор нь хөнөөсний дараа хоёр генералаа халж, жихад бүлэглэлтэй тэмцэх бүлгийг татан буулгажээ.
Мопти мужид сүүлийн саруудад удаа дараа хүчирхийлэл үйлдэгдэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн цагдаа Диурт алагдсан бол хоёрдугаар сард Гондогур тосгонд болсон халдлагын улмаас 10 хүн амиа алджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш өнгөрсөн ням гаригт Малид халдлага үйлдэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Малийн эрх баригчид халдлага үйлдсэн гэмт этгээдүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй" хэмээн хэлээд, Maлийн төвд амар амгалан, тогтвортой байдлыг сэргээх хүчин чармайлтаа дахин сэргээхийг уриалжээ.
Халдлага үйлдэгдсэн бүс нутагт гурван сая нүүдэлчин малчдын удам фула хүмүүс амьдардаг бөгөөд дийлэнх нь лалын шашинтнууд юм байна.
Эх сурвалж: CNN, Reuters
Холбоотой мэдээ