Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.26-нд нийтлэгдсэн

Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Нурсултан Назарбаев

 

Казахстанд өнөөдөр /IV.26/ ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Казахстаны ерөнхийлөгчийн төлөө Назарбаевын эсрэг Коммунист ардын намаас 68 настай Тургун Сыздыков, худалдааны нэгдсэн холбооны тэргүүн 63 настай Абелгази Кусаинов нар өрсөлдөж байгаа юм. Гэвч Казахстаны ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль бол Нурсултан Назарбаевын улиран сонгогдох “шоу” хэмээн эрсдлийн удирдлагын группээс тодорхойлжээ. Нурсултан Назарбаев өнгөрсөн хоёрдугаар сард Казахстаны ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийг зарласан билээ.

 

74 настай Нурсултан Назарбаев 1991 оноос хойш Казахстаны төрийг тэргүүлж байгаа ч түүнийг гэх ард түмний итгэл найдвар хэвээр байгаа аж. “Ipsos MORI” байгууллагаас явуулсан санал асуулгаар Казахстаны ард түмний 91 хувь нь ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

 

Казахстаны сонгуулийн хорооноос мэдээлснээр 9.5 сая сонгогч өнөөдөр /IV.26/ ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гэнэ. Казахстаны сонгуулийг олон улсын 1000 гаруй ажиглагч хянаж, гадны хэвлэлийн 168 сэтгүүлч сурвалжилж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж