Гандан буурахгүй Lindsay

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Гандан буурахгүй Lindsay

Согтуугаар машин жолоодсон хэргээсээ болж, архины албадан эмчилгээ, 90 хоног хоригдох ял аваад буй дуулианы эзэн Lindsay Lohan алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимсээр байна. Яагаад нэр хүнд нь унаж, бусдад муугаар үлгэр дуурайлал үзүүлж буй түүнийг сэтгүүлүүд сонгож байгааг шүүмжлэгчид янз бүрээр бичиж байна.

Харин “GQ” сэтгүүлийн Герман хувилбарын нүүр хуудсыг цэцгэн хээтэй гоёмсон дотуур хувцастайгаар чимсэн жүжигчин бүсгүй “Би ухаалаг байж, бүх зүйлийг дүрэм журмын дагуу хийнэ” хэмээн шүтэн бишрэгчиддээ амлажээ.

Дашрамд сонирхуулахад, түүний тоглосон “Machete” кино тун удахгүй гарах гэж байгаа юм. Тэрбээр энэхүү кинонд гэлэнмаагийн дүр бүтээсэн аж. Найруулагч Robert Rodriguez-ийн бүтээл болох энэхүү кинонд Danny Trejo, Jessica Alba, Steven Seagal, Robert De Niro нарын алдартнууд тоглож байгаа ба ирэх есдүгээр сарын 3-нд Америкт нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж