Мах, ногооны үнэ өсчээ | News.MN

Мах, ногооны үнэ өсчээ

Мах, ногооны үнэ өсчээ

Мах, ногооны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын III долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үнэ ханшийн судалгааг гаргахдаа нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн мэдээлэлд тулгуурласан байна.

Худалдааны төвүүдэд махны үнэ өсч үхэр, хонины мах дунджаар 78-290 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай мах нэг килограмм нь 7949 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 9393 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 94 төгрөгөөр /1.0%/, үхрийн цул махны үнэ 290 төгрөгөөр /2.6%/, хонины ястай махны үнэ 187 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 78 төгрөг буюу нэг хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Махны үнэ “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгийн үнэтэй бол “Меркури” хүнсний захад 9000  төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна.

Худалдаачид махны үнэ өссөн шалтгааныг  хятадууд экспортын ямар ч  зохицуулалтгүйгээр их  хэмжээний махыг хилээр гаргаж дамласнаас болж махны хомсдол үүсч буйтай холбон  тайлбарлаж байгаа юм.

Мөн ногооны үнэ 1.1-3.4 хувиар өсчээ.  Төмс кг нь 830 төгрөг, лууван 1209, байцай 1333, хүрэн манжин 1647, хятад сонгино 5.6 хувиар өсч 1219 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.  Харин гурилын үнэд өөрчлөлт гараагүй байна.  Тодруулбал, худалдааны зах, төвүүдээр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-25 202.21.100.210

Сайд Ч.Улаан ажлаа хийж байгаа төрх

Avatar

уугуул 2019-03-25 202.72.245.122

хариуцсан яамны сайд нь ажлаа хийгээ чээ

Avatar

зочин 2019-03-25 202.126.89.77

Зах зээлийн хуулиараа өсөж л байна элбэг болохоороо үнэ нь буудаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж