"С.Баярцогттой холбоотой баримт хоёр хоногийн өмнө АТГ-т ирсэн" | News.MN

"С.Баярцогттой холбоотой баримт хоёр хоногийн өмнө АТГ-т ирсэн"

"С.Баярцогттой холбоотой баримт хоёр хоногийн өмнө АТГ-т ирсэн"

АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, March 24, 2019

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.03.25/ гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

АТГ нь төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг нэг сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авсан тухай мэдээлэв.

Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн асуудал юу болсон бэ?

-АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст хоёр төрлийн асуудал шалгагдаж байгаа. Нэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар буюу хөрөнгө орлогын мэдүүлгийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хөрөнгөө мэдүүлээгүй шүүгчдийн асуудал яригдаж байгаа. Нөгөө талд нь тодорхой төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлээд түүнийхээ төлөө бусдаас хээл хахууль, авлигал авсан байж болзошгүй шүүгч нарын асуудал яригдаж байгаа.

АТГ-аас өнөөдрийн байдлаар найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ гэдэг хүсэлтийг прокурорын байгууллагад тавиад байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол гэмт хэрэг үйлдэж байх явцад нь гэмт хэргийн нотлох баримттайгаар барьснаас бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхэд халдах, баривчлах, зарим төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь хуулиар хязгаарлагддаг. Ийм хуультай учраас бид тэр бүхний мөрдөн шалгах ажиллагааг нотлох баримтаар цуглуулах боломжгүй бэрхшээл тулгарч байгаа учраас энэ хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Тухайн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй шүүгчийн асуудал үндсэндээ 19 шүүгчийн асуудал АТГ-т хянагдсан. Үүний наймыг нь заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж үзсэн. Зарим шүүгч нарын хувьд өөрсдөө ирээд мэдүүлгээ өгөөд холбогдох нотлох баримтуудаа гаргаад явж байгаа. Харин зөрчилгүй хүмүүсийн асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдээд явна.

-АТГ-аас Улаанбаатар банкин дах 100 орчим тэрбум төгрөгийг битүүмжлэх гэж байгаа гэсэн үнэн үү?

-Бид банкны үйл ажиллагаанд оролцож  банкны хөрөнгийг битүүмжлэх эрх байхгүй. Энэ дээр гэрээ хэлцэлтэй Монголбанкны бүрэн эрхийн хүрээнд олгодог зээлээ олгоод явж байгаа. Зээл олгох явцдаа давуу байдал олгосон бол энэ шийдвэрээ эргэж хараач ээ гэдэг асуудлыг тавьж байгаа. Тухайн хүний гэм буруутай асуудал яригдахаас банкны хөрөнгийг битүүмжлэхгүй.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг танай дээр шалгагдаж байгаа. Дээрх хэрэгттэй холбоотой 1.3 сая ам долларыг хураасан байдаг. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

-Энэ хэрэг шалгагдаж байгаа. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт зарим нэр бүхий шүүгчдийн шийдвэр гаргасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэргийн талаар өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учир одоогоор нэмж тодруулж хэлэх зүйл байхгүй байна.

-Шүүгч асан Л.Бямбаагийн нас барсан шалтгааны эцсийн дүгнэлт гарсан болов уу?

-Талийгаач Л.Бямбаатай холбоотой асуудалд бид нэг асуудал шалгаагүй. Нэлээд асуудал шалгаж байсан. Энэ хэргийг шалгаж байх явцад ийм эмгэнэлтэй явдал болсон. Талийгаач амь насаа хорлосон уу, шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа асуудал. Бид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн талаар мэдэхгүй.

-Сангийн сайд асан С.Баярцогтой холбоотой дансны хуулгын асуудал өнгөрсөн долоо хоногоос эхлээд яригдсан шүү дээ?

-Монгол Улс Швейцар улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлдэг гэрээ байхгүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 20 орчим гэрээг гадаад улс орнуудтай байгуулсан. Тухайн улс оронд бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй учраас Авлигын эсрэг хуульд заасан эрх зүйн баримт бичгийг бид үндэслэл болгоод тухайн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа талаар урьд хэвлэлийн хуралд хэлж байсан. Энэ хүрээнд манай байгууллага тухайн улс орны мөрдөн шалгах байгууллагатай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад түүний үр дүнд бий  болсон нотлох баримтууд бидэнд ирж байгаа. Энэ нотлох баримтыг Гадаад харилцааны яамаар дамжуулаад Улсын ерөнхий прокурорт хянагдаад хоёр хоногийн өмнө буюу баасан гаригт бидний гар дээр ирсэн.

-Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ дээр Тавантолгойн асуудлаар дахин мэдүүлэг өгсөн үү?

-Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явагдаж байгаа учраас тухайн үйл явц, мэдүүлгийн агуулга зэрэг нууцлалд хамаардаг зүйлийн талаар мэдүүлэг өгөх боломжгүй.

-Талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч  хэлэхдээ талийгаачийг цаг хэтрүүлэн баривчилсан талаар ярьсан байдаг. Үүнд тайлбар өгөөч?

-Энэ асуудлын хүрээнд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Энэ хэрэг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Таслан сэргийлэх арга хэмжээг шинээр батлагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөх эрх нь шүүхэд байгаа.

-ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын гишүүдийн хэрэгт ямар нэгэн ахиц гарсан уу. Зарим нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаагүй гэх мэдээллийг өгсөн?

-ЖДҮХС-аас зээл авсан тухайн хамаарал бүхий этгээд төрөл төрөгсдийнхөө аж ахуй нэгжүүдэд давуу байдал олгосон албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт ахиц байгаа. Хэрийн мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ хийгдээд дуусч байна.

-ЖДҮ нэрийн дор томоохон аж ахуй нэгжүүд хэд хэдэн албан татвараас чөлөөлөгдсөн байна гэж байна. Хэмжээг нь хэлж болох уу?

-ЖДҮ-ийн ангилалд хамаарахгүй аж ахуй нэгжүүд татвараас чөлөөлөгдсөн асуудлууд дөнгөж шалгагдаад явж байна. Ер нь албан татвараас чөлөөлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон. Хэчнээн төгрөгийн татвараас ямар аж ахуй нэгжүүд ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн бэ гэх мэдээллийг тухай бүрт нь мэдээлэл өгнө.

-ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн тоо хэвлэлээр янз бүр бичигдэж байна. Тодорхой тоо хэлээч?

-ЖДҮ- дээр нийтдээ 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон байж болзошгүй гэсэн урьдчилсан байдлаар шалгалтын дүнд гарч байсан. Өнөөдрийн байдлаар таван УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татсан. Бусад албан тушаалтны хувьд бид шалгаж байгаа. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон даруйд бид зохих журмын дагуу саналаа гаргана. Гэхдээ дээрх 60 албан тушаалтан бүгдээрээ гэм буруутай гэсэн үг биш.

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг юу болсон бэ. Улаанбаатар банкнаас их хэмжээний мөнгө гарсан гэдэг зүйл дуулдаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрх нь,  хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн.

Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим нэг шүүгчийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Мөн АТГ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж шахсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Та бүхэнд энэ асуудалтай холбоотой мэдээлэл байгаа юу?

-Газрын удирдлагыг ажлаа өгөхийг шахсан талаарх мэдэгдсэн зүйл алга. Жилийн өмнөөс удирдлагыг ажлаа өгөх ёстой гэх зүйл яригдаж эхэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад удирдлагыг өөрчлөх тухай асуудал орсон байна лээ. Хуульд тодорхой заалт байгаа. Тийм байтал нөгөө өнцгөөс асуудлыг тайлбарлаж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зарим нэр бүхий шүүгчийг шалгуулах талаар хэвлэлээр мэдэгдсэн. Манайд бол шалгуулахаар баримт ирээгүй. Харин зарим шүүгч өөрийгөө шалгуулахаар хандсан байгаа.

-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал танай дээр шалгагдах болсон мэдээлэл бий. Ямар асуудлыг нь шалгаж байна вэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dondog 2019-03-25 172.58.184.239

Uls ornooroo avilgaas bolj dampuurch bhad iimerhuu ajil hiisen bolj tumnii nudiig huurch ulsiin och tochnoon togrogiig idej suusan um bizdee.ene bol gemt hereg !!erdenejargal gehchiig baicaaj shalgaah n zov

Avatar

Zochin 2019-03-25 73.109.61.118

Em l bol shalgaj baigaa oor medeelel ogoh bolomjgui gej hutsah em

Avatar

Zochin 2019-03-25 73.109.61.118

Atg iin ene neg nudnii shiltei hohor hun zalhaan tseerluulj yal tulgadag shinjiin nohor bna shuu

Avatar

БААБАР 2019-03-25 202.131.225.197

ШАЛГАЖ БАЙГАА Л ГЭЖ ХУЦАХ ЮМ. ЭНЭ АТГ ЕР НЬ ГАНЦ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ ТУХАЙН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦСОН ГЭСЭН МЭДЭЭ БАРИМТ ЕР ХАРАГДАХГҮЙ ЮМ. АЖЛАА ХИЙГЭЭЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ. НЭГ БОЛ АТГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА.

Avatar

Зочин 2019-03-25 173.66.16.120

Gadaadiin yamar ch bank huvi hvnii dansnii huulgiig hundlungiin hvnd ugch haragdaach,\niim balai yum yarihaa boliochee !!!!!

Avatar

Jdh 2019-03-25 172.58.184.239

Delhii niiteeree medeelelg ogdog bolson.bohir mongo ugaadag bank baih esgui l gej bgaa umdaguudaa.bayrtsogt chin 20000 huvisagvh geed dondogtood bsan yasan bilee.odoo yuch gej hucaj medne

Avatar

Зочин 2019-03-25 66.181.184.108

Баярцогтыг би Монголд хэрэгтэй хүн ерөнхий сайд ч хийхэд болохгүй нь юу гэж, Яагаад гэвэл одоо Оюу толгойн үйл ажиллагааг зогсоовол монгол яахав гэж эрүүлээр бод Уурагандаа цадаагүй хурга төлөгөндөө майлдаг гэдэг шиг 4, 7,8 10 жилийн боловсролын агуулгыг олигтой эзэмшээгүй хүмүүс ямар сайн сургууль төгссөн нам төрийн ажлыг хийхэд ухаан нь хүрдэггүй юм шиг байгаа, Харин хүний удирдлага дор байвал болно. Ийм хүмүүс бусдыг ашиглахдаа сайн дараа нь хүний үнэргүй чанар гаргана Манай попууд

Avatar

аа 2019-03-25 212.139.84.219

Санал нэг байна. Сайханбилэг, Баярцогт нарын туршлага, мэдлэг, чадварыг уг нь сайн ашиглах л хэрэгтэй байгаам. Эдний офшоор, Дубай, Эрдэнэт гэх мэтийн асуудлууд бол зүгээр л пооп улстөрчдийн л яриа шүү дээ. Оюутолгойг хөдөлгөсөн нь, Дубайн гэрээнд гарын үсэг зурсан нь, Эрдэнэтийг хувьчилсан нь зөв зүйтэй шийдвэр болсон. Алдаа оноо, дутуу дулимаг зүйлс байсан л байх.

Avatar

Baatarhuu 2019-03-25 94.214.181.162

ENE MENGETEI ZANDALCHIN ZORIGIIN HEREGIIG HICHNEEN CH UDAA TARAAJ BNA DAA.ER NI NYAMDORJ OOROO ZAHIALAGCH NI JM BISH UU.TUHAIN UYD UVS ZAVHANIIHAN ERDENET DEER ID ALALTSAJ BAISAN UY SH DEE

Avatar

Ard tumen 2019-03-25 24.46.102.95

Zorigiig alsan zahialagchiig ni olooch\nArd tumend uneniig shaardaj b.a."Unen ylna urian dor\nBuh helmegdegchid shuuh,prioritising bulaig ilchil eh hodolgoon ornuulye,hohirloo nehemjiltsgee\nShudarga bish Shuuhiig undseer ni ustgaghui bol Ardchilal gej baihgui

Avatar

Хара 2019-03-25 202.9.43.235

Баярцогт өөрөө бүх материалаа 2 сарын ч билүү бзр 2 жилийн ч билүү өмнө өгчихсөн гэсэн ш дээ. Та нар хав дарчихаад байхаар Аюурсайхан дахиж өөр нэг хувийг нь авчирсан юм уу?

Avatar

зочин 2019-03-25 202.126.89.231

Авлигатай тэмцэх газар ажлаа сайн хийгээчээ асуудлаа шалгаад шийдээд яваач битгий хоёр нүүртэй хүн шиг байгаач өнгө мөнгөтэй хүний талд битгий үйлчлээчээ Ард түмэн та нарыг шударгаар ажилаа хийгээч гээд хүлээж хүсэж байна ш дээ Үгүй бол зүгээр л тоглоомын газар болжээ сүртэй нэртэй юу гэдэг билээ

Avatar

Зочин 2019-03-25 66.181.178.217

Манай АТГ, Прокурор, Цагдаад гадаадын хуулийн байгууллага итгэхгүй шүү дээ!!! С.Зоригийн хэрэгт улайм цайм хүн хилсдүүлчихээд сууж байхад чинь!!!!

Avatar

ЗОЧИН 2019-03-25 150.129.141.152

ӨӨРСДӨӨ НИЙГМИЙН БУХУМДЛЫГ ТООЦООД АЖЛААСААД ТАТГАЛЗАХ НЬ ХҮНИЙ ЁС ЗҮЙД НИЙЦНЭХ БАЙХ. САЙН БОД.

Avatar

Зочин 2019-03-25 202.72.245.198

ТЭГВЭЛ БАЯРЦОГТ БАС Л ХУДЛАА ЯРЬЖ НӨГӨӨ УИХГ ҮНЭН ЯРЬСАН БАЙХ НЬ ЭЭ

Avatar

Зочин 2019-03-25 94.214.181.162

bayartsogtiin ogson barimtiig unemshihgui baigaa l gesen sh dee.odoo harin alban ysoor irsen barimt bayartsogtiin ooriinh ni ogson barimt 2/iig tulgadag jm baigaa biz dee

Avatar

Baatarhuu 2019-03-25 94.214.181.162

bayartsogtiin ogson barimtiig unemshihgui baigaa l gesen sh dee.odoo harin alban ysoor irsen barimt bayartsogtiin ooriinh ni ogson barimt 2/iig tulgadag jm baigaa biz dee

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.8

С.Зоригийн хэрэгийг ,шинээр эхлэх хэрэгтэй .Тэр үёд улс төрийн байдал, Эрдэнэт Отгонбилэг ,мөн түүний хамгаалаг чийг шалгах хэрэгтэй .Мөн Багабандииг шалгах хэрэгтэй .Мөн тэр үёд ,албан тушаал ахисан ,цагдаа ,шүүх ,прокурор , тэр хэргийг гардаж байсан ,хууль хяналтынхныг шалгах хэрэгтэй .С.Зоригийн хэргийг хүлээж ял сонссон хүмүүс ,хэлмэгдсэн .Үүнд тагнуулынхан оролцож байгаа нь , Нямдорж сайдын ярианаас тодорхой харагдаж байна .Үнэн хэзээ нэгэн өдөр илэрдэг юм .

Avatar

zochin 2019-03-25 64.119.24.246

"hiisen" ahil gechihejee!Savj unalaa! Estoi hugiin-hogiin gazar.

Avatar

Зочин 2019-03-25 202.21.100.210

АТГ ажил эрс сайжирч байгаа шүү. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.150

Шалгаад нэмэргүй маш том сүлжээ…..Энгийн хүнд уншигдаж харагдаад байгаа зүйл шүү дээ. Мэдлэгтэй хүн үзэхгүйгээр логикоор нь мэдэж болдог. Маш том хулгайч айх гэж мэдэхгүй….Ийм хүмүүсээр хийлэгдэг юмаа. Байр бол юуч биш…..Хэдэн Монгол улсыг ч худалдаж чадна…Монгол хүн мйм юм хийдэггүй юм. Монголдоо хайртай байдаг…Урдаас орж ирсэн хулгайч нарын хүүхдүүд хийдэг юмаааа….

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Ардын хүүхдүүдийг шоронд, баячуудыг болохоор гадуур шалгадаг юм биз дээ?

Avatar

Зочин 2019-03-25 202.55.188.42

Атг сургууль, эмнэлэгт бяртай загнах юм

Avatar

зочин 2019-03-25 66.181.179.49

эхнэр хүүхэд нь автрид амьдардаг ш дээ олон жил болж байна ш дээ

Avatar

mgl 2019-03-25 202.179.11.230

MANAN-giihan deer ni baigaa bolohoor ajliig ni sain gehed hetsuu l baina.

Avatar

иргэн 2019-03-25 202.179.24.250

АТГ-н залуус сайн ажиллаж байгаа шүү харин ч

Avatar

Зочин 2019-03-25 49.0.218.15

ШАЛГАСААР Л

Avatar

Золжаргал 2019-03-25 103.9.90.98

Золжаргалын эхнэр Австрид амьдардаг гэсэн. Хөрөнгийг нь шалгуулбал их юм гарна даа гэж.

Avatar

Зочин 2019-03-25 202.21.99.42

Эд одоо албан тушаалаа алдахаас айгаад зоригтой мэдээлэл хийх үү Засгийн өгсөн чигийн дагуу л тоть шиг ярина

Avatar

Зочин 2019-03-25 192.82.66.209

АТГ ч сургуулийн захирлуудад л томрох юм даа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж