ОХУ-ын цэргийн онгоцнууд Венесуэлд газардлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын цэргийн онгоцнууд Венесуэлд газардлаа

ОХУ-ын цэргийн онгоцнууд Венесуэлд газардлаа

Каракас болон Москвагийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлж буйн хүрээнд ОХУ-ын хоёр онгоц Венесуэлийн Симон Боливар нисэх буудалд бямба гаригт /2019.03.23/ газарджээ. Эхний онгоцоор ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид 100 орчим цэргийн хамт ирсэн бол хоёр дахь онгоц 35 тонн бараа материал тээвэрлэн авчирсан гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Одоогоор хоёр тал дээрх онгоцнууд ямар шалтгаанаар Венесуэлд ирсэн  талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ба  өнгөрсөн долоо хоногт Мадуро “удахгүй ОХУ-аас их хэмжээний эм, тариа нийлүүлнэ” гэж мэдэгдэж байсан. ОХУ хоёрдугаар сард 300 тонн хүмүүнлэгийн тусламжийг Венесуэл рүү илгээсэн.

ОХУ нь Венесуэлтэй эртнээс нягт харилцаатай байсан бөгөөд тус улсад олон сая ам.долларын зээл олгож, газрын тос, цэрэг зэвсгийн салбарт нь үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах АНУ тэргүүтэй улс орнуудын эсрэг зогсож буй томоохон хүч гэж хэлж болно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ, Венесуэлийн хамтарсан маш том цэргийн сургуулилт Венесуэл улсад болсон.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж