Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ -наас Мэдэгдэл хийлээ | News.MN

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ -наас Мэдэгдэл хийлээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ -наас Мэдэгдэл хийлээ

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг санаатайгаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, олон нийтийн Нүүр ном (Facebook)-ын “Хатуу мэдээ” хуудаст 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Б.Дэлгэрмаа нь Эрдэнэтийнхэнтэй нийлж хар тамхины наймаа хийдэг үү? 089 гэдэг бол Монголын ЭСЯ-ны дипломат код бөгөөд тэрбээр 25000 доллараар зардаг гэнэ…” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд “Москва дахь ЭСЯ-нд бүртгэлтэй автомашинаар бүлэг дипломатууд хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. 2017 оны 3 дугаар сард Оросын цагдаагийн байгууллага Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-аас мөрийтэй тоглоомын газар илрүүлсэн” зэрэг тус ЭСЯ-ны нэр хүндэд санаатайгаар халдан, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх зорилгоор хуурамч мэдээлэл удаа дараа тарааж байгаад гүнээ харамсаж байна.

Дипломат автомашины “089” дугаар бүхий кодтой бүртгэлийн дугаарыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Москва дахь Монгол Улсын ЭСЯ, Улаан-Үүд дэх ЕКГ, Эрхүү дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-т эзэмшиж буй автомашинд олгодог бөгөөд дээрх мэдээлэлд харуулсан “089 193 77” дугаартай автомашин нь тус ЭСЯ-нд хамааралгүй, уг дугаарыг хуурамчаар үйлдэж ашигласан болохыг холбогдох байгууллагууд тогтоосон.

Тус ЭСЯ-ны ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод албаны болон хувийн зорилгоор дипломат дугаартай автомашин ашиглан зорчсон гэх, мөн Москва дахь ЭСЯ-ны байранд мөрийтэй тоглоомын газрыг илрүүлсэн зэрэг нь худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Улсын хоёр иргэн “089 193 77” хуурамч дугаартай автомашин жолоодож яваад ХБНГУ-д саатуулагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаарх албан ёсны тайлбарыг зохих байгууллага нь хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа эдгээр үйлдлүүдийг шалгуулах, холбогдох арга хэмжээ авах талаар хууль, хяналтын байгууллагад хандсан болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

boli boli 2019-03-25 122.201.31.248

moskvagii tuvd arbatiin gudmand bdag hudaldaanii tuluulugchiin gazaraa bucaaj avayaa?elchin said ter chuhal obietkaa aldchihaad yu hiij bodoj suudag yum be?mongolchuudiin maani gants ochidog amardag aylal zugaalga hiideg tsuglardag gazar bsan.S.Bayr zarsan bol buudaj al.elchin said ene tal deer dorivtoi ajilaach.

Avatar

Зочин 2019-03-25 103.57.94.168

Дэлгэрмаа архи ууж замраад байгаа үнэн л дээ. Дээрээс нь Минск явж казино тоглоод байгаа нь үнэн. Хайран эх эцгийн хайран нэр. Яахаараа энэ АН-ыхан гэж нэг иймэрхүү эр эмгүй толгойгүй аалзнууд байдаг байна аа

Avatar

ТЭНГЭР 2019-03-25 103.240.240.73

ОРОСТ ЭЛЧИНГЭЭР СУУХ САНААТАЙ ХҮН ТӨЛБӨР ТӨЛЖ ЭСЯ БОЛОН ЭЛЧИН САЙД2-Н ТАЛААР БҮХ МУУ МУУХАЙГ ЦАЦ ГЭСЭН ҮҮРЭГТЭЙ ХАРАГДАЖ БАЙСАН . МЭДЭЭ ТҮГЭЭГЧИЙГ БАРЬЖ АВААД461Д ХИЙГЭЭД ЗАХИАЛАГЧАА ХЭЛ ГЭЭД ОЛОН ТҮМЭНД ИЛЧИЛЭЭД НЭР НҮҮРТЙГ БАРААД ТОРГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ХН 2019-03-25 122.201.22.189

АРГАА БАРАХДАА ОХУ-ИЙН ЭСЯ-НЫ НЭР БАРЬСАН БАЙНА АА

Avatar

ХН 2019-03-25 122.201.22.189

ОХУ -СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭЭ ЦЭВЭРЛЭХ ГЭСЭН ЯДМАГХАН МЭДЭГДЭЛ БАЙНШДЭЭ

Avatar

Зочин 2019-03-25 66.181.187.104

Тэнэг гарчиг өгдөг юм бэ. ОХУ-ын ЭСЯ биш Монголын ЭСЯ байна малаа

Avatar

зочин 2019-03-25 202.70.44.194

Гарчигийг News.mn-х л өгсөн байж таараа. Яасан хариуцлагагүй юм хийгээ вэ?

Avatar

Зочин 2019-03-25 49.0.218.42

ГАРЧИГАА ЗӨВ ӨГ ДӨӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж