Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ -наас Мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ -наас Мэдэгдэл хийлээ

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг санаатайгаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, олон нийтийн Нүүр ном (Facebook)-ын “Хатуу мэдээ” хуудаст 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Б.Дэлгэрмаа нь Эрдэнэтийнхэнтэй нийлж хар тамхины наймаа хийдэг үү? 089 гэдэг бол Монголын ЭСЯ-ны дипломат код бөгөөд тэрбээр 25000 доллараар зардаг гэнэ…” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд “Москва дахь ЭСЯ-нд бүртгэлтэй автомашинаар бүлэг дипломатууд хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. 2017 оны 3 дугаар сард Оросын цагдаагийн байгууллага Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-аас мөрийтэй тоглоомын газар илрүүлсэн” зэрэг тус ЭСЯ-ны нэр хүндэд санаатайгаар халдан, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх зорилгоор хуурамч мэдээлэл удаа дараа тарааж байгаад гүнээ харамсаж байна.

Дипломат автомашины “089” дугаар бүхий кодтой бүртгэлийн дугаарыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Москва дахь Монгол Улсын ЭСЯ, Улаан-Үүд дэх ЕКГ, Эрхүү дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-т эзэмшиж буй автомашинд олгодог бөгөөд дээрх мэдээлэлд харуулсан “089 193 77” дугаартай автомашин нь тус ЭСЯ-нд хамааралгүй, уг дугаарыг хуурамчаар үйлдэж ашигласан болохыг холбогдох байгууллагууд тогтоосон.

Тус ЭСЯ-ны ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод албаны болон хувийн зорилгоор дипломат дугаартай автомашин ашиглан зорчсон гэх, мөн Москва дахь ЭСЯ-ны байранд мөрийтэй тоглоомын газрыг илрүүлсэн зэрэг нь худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Улсын хоёр иргэн “089 193 77” хуурамч дугаартай автомашин жолоодож яваад ХБНГУ-д саатуулагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаарх албан ёсны тайлбарыг зохих байгууллага нь хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа эдгээр үйлдлүүдийг шалгуулах, холбогдох арга хэмжээ авах талаар хууль, хяналтын байгууллагад хандсан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж