М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байна

Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр Засгийн газраас гаргалаа. Статус ингэж өөрчилснөөр дотоодод болон гадаадад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Юуны өмнө манай компани Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болсноор гарсан өөрчлөлтүүдийг хэлэх нь зүйтэй байх.Хоёр улсын гэрээгээр дөч шахам жил ажиллахдаа Монголын хууль тогтоомжид захирагддаггүй байсан.49 хувийг эх орондоо авчирснаар хууль мөрддөг болсон онцгой ач холбогдолтой.Бид энэ хоёр жилийн хугацаанд тендерийн журмаас эхлээд үйл ажиллагаанд мөрддөг 800 гаруй дүрэм, журмыг өөрчилж шинэчилсэн. 2017 оны есдүгээр сард Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болсон тул харуул хамгаалалтыг сайжруулсан.

Одоо улс төрийн нөлөөлөл орж ирээд энэ бий болгосон сайн жишгийг үгүй хийх вий гэсэн болгоомжлол бий.Ц.Нямдорж сайд үйлдвэрийг ТУЗ-гүй болгож, үйлдвэрийн даргыг Засгийн газраас шууд томилно гэж хэллээ.Энэ бол ямар ч хяналтгүй болгосноо л зарласан хэрэг. Өмнө нь бид худалдан авалт хийхдээ эхлээд судалгаа хийж, дараа нь тендерийг нь зарлаж, шалгарсан компаниудтай гэрээ хийхдээ салбар нэгж бүр нээлттэй оролцдог байсан.Өнөөдөр ийм зүйл байхгүй болж байна.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрт ТУЗ-тэй байхдаа гүйцэтгэх захиралд 10 тэрбум төгрөгийн үнийн дүн дотор гэрээ хийх эрх олгож хязгаарладаг байсан.Гэтэл одоо энэ хязгаар үгүй болж, хэмжээлшгүй эрхэт хаантай болчихлоо.Жилдээ тендер зарлан худалдан авдаг бараа бүтээгдэхүүнээс 25-35 тэрбум төгрөгийн бодитой хэмнэлт гардаг байсан маань одоо үгүй болох байх.

-Онц байдал зарлах шийдвэр гаргасан тогтоолд хууль эрх зүйн хувьд алдаа гарсан талаар зарим хуульчид ярьж байна.Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах эрх олгосон өмнөх ЗГ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор энэ худалдан авалт цуцлагдаж, эргээд Оросын талд 49 хувь М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрээс хяналтгүй “идэх”, Стандарт банкны өрийг төлүүлэх гэсэн хоёр зорилго нь ил байнаочих эрх зүйн орчин бүрдчихлээ гэж байсан?

-Би тогтоолыг одоогоор олж хараагүй байна.Үнэхээр ийм шийдвэр гарсан бол Оросын талд 49 хувь буцаад очно.Оросын тал Эрдэнэт үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах асуудал тавьсан, Монголын Засгийн газар хариуг нот бичгээр өгчихсөн.Хэрэв тэр хүчингүй болсон бол Оросын талын өмчлөл сэргэнэ.Энэ бол ОХУ-д ч, Монголд ч үйлчилдэг эрх зүйн орчин.

-УИХ-ын 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж байна гэж байр сууриа илэрхийлсэн л дээ?

-УИХ-ын 23 дугаар тогтоол дөрвөн заалттай. Хэрвээ 49 хувийг авах гэж байгаа бол Монголын зэс корпорацитай хэлцэл хийх замаар л ав гэж заасан шүү дээ.Гэтэл юун хэлцэл хийх, УИХ-ын тогтоолоо зөрчсөн, цаашлаад Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын тухай хууль гээд бусад маш олон хуулийг зөрчсөн шийдвэр Засгийн газар гаргалаа.

-Хэрвээ Оросын эзэмшилд буцлаа гэхэд улсын үйлдвэрийн газар болгох, удирдлагыг шууд томилох зэрэг гаргасан шийдвэр нь хэрэгжих эрх зүйн чадамж Монголын Засгийн газарт байх уу?

-Хууль зүйн хувьд ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсчихлээ. Хэлцэл хийгээгүй, яагаад хийгээгүй вэ гэдэг асуудлаар шүүх дээр маргаан үүссэн.УИХ-ын 23 дугаар тогтоолоо зөрчсөн учраас шүүх биднийг 49 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж тогтоосон.Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газрын хийж байгаа алхмууд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд би эргэлзэж байна. Мөн манай компанийн зүгээс эрх ашгаа хамгаалуулахаар Арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлдчихсэн.Өнөөдрийн болж байгаа процесс болгон нотлох баримтаар ороод яваа.

-Улсын үйлдвэрийн газруудын алдагдалтай ажилладаг жишээг бид хангалттай мэднэ.Эрдэнэт үйлдвэрийн хувьд танай компанийг орохоос өмнөх байдалдаа эргэж очих нь.Тухайн үеийн зарим баримтаас хэлж болох уу?

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд 10 их наяд төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн тоо би харж байсан.Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон нь хяналтгүй зарцуулах эрх олгохоос гадна бас нэг том асуудал бий.Манай компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг саатуулдаг өдөр Стандарт банкинд өр тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийн шүүх хурал болж, мөрдөн байцаалтад буцаасан.Үйл явдлууд ингэж давхцаж байгаа нь хардлага төрүүлэхээс өөр аргагүй.Өмнө Стандарт банкны өрийн асуудлаар ярьдаг байсан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд одоо яагаад таг чиг болчихов гэдэг нь ч үүнд хамаатай.

Монголын зэс энэ төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлөхийн эсрэг байсан.Магадгүй энэ байр сууринд хатуу зогссоныхоо горыг амсаж, өнөөдөр ийм байдалд хүрснийг үгүйсгэхгүй.Арбитрын шийдвэр 2016 оны есдүгээр сард цаасан хэлбэрээр ирсэн. Энэ үед 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг анх байгуулсан.Стандартын өрийн асуудлыг буруутай этгээдээр биш, төрийн мөнгөөр төлүүлэхийн төлөө л биднийг шахаж гаргах ажиллагаа эхэлсэн гэж хардаж байна.

-Нэр бүхий хуульчид онц байдал зарлахад хэрэглэсэн хуулийн заалтыг ҮХ зөрчсөн гэж үзэж, Цэцэд гомдол гаргасан гэсэн.Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Манай компанийн зүгээс ҮХЦ-д хандаагүй.Зарим хуульчид энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгэхээр өгсөн тухай хэвлэлээс авсан мэдээлэлтэй л байна.

-Ц.Нямдорж сайд хийсэн мэдэгдэлдээ улсын мөнгөөр авсан гэж дахин хэлсэн. Харин энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгоод байгаа.Эсвэл хэргийг шалгаж дуусаад шүүхээр тогтоочихсон юм уу?

-Өнөөдөр хуулийн байгууллагаар буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр үзэхийг хориглодог хуулийн орчин Монгол Улсад үйлчилдэг гэж ойлгодог.Гэтэл улстөрчид хувь хүн, компанийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруутгаж, ялладаг, шүүх, прокурорын байгууллагад нөлөөлөхийг оролддог байдал харагдаж байна.Ялангуяа ардчилсан Үндсэн хуулиа батлалцсан туршлагатай хуульч ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна.

-Дээд шүүхийн шийдвэр ЗГ-т нөлөөлөхгүй байна.Яг ямар шийд гаргасан бэ.ЗГ болон түүний харьяа байгууллагууд ямар үүрэг хүлээсэн бэ?

-Шүүхийн шийдвэр маш тодорхой гарсан шүү дээ.Хэлцэл хийгээгүй учраас 49 хувийн эзэмшил нь хэвээрээ байна л гэсэн шийдвэр гаргасан.Харин яагаад биелүүлэхгүй байна гэдгийг би мэдэхгүй.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн эн тэнцүү гурван багана дээр нийгмийн харилцаа тогтдог.Дөрөв дэх засаглал гэж хэвлэл мэдээллийнхнийг ч хэлдэг.Гэтэл нэг нь нөгөөгөө үгүйсгэх, нураах оролдлого өнөөдөр өндрөө авч, нийгмээрээ л түүн рүү даган хошуурч байна шүү дээ.

-Эрдэнэт үйлдвэрийн данснаас Стандарт банкинд хүү торгуулийг төлөөд эхэлсэн гэж сонссон?

-Үүнийг би мэдэхгүй.Харин Стандарт банканд төлөх ёстой 113 сая ам.доллар болсон гэж Х.Бадамсүрэн захирал бичиг ирүүлсэн тухай хэвлэлээс уншсан.Л.Оюун-Эрдэнэ сайд “Стандарт банкны асуудлыг 49 хувийнхан өөрсдөө гүйсээр байгаад унагачихсан” гэж ярьдаг.Эрүүл ухаанаар бодоод үз л дээ.Тал нь биднээс гарах гэж байгаа төлбөрийг өндөр байлгах гээд явах уу.Эрдэнэт үйлдвэрт Стандарт банктай холбоотой хэрэг дээр Х.Бадамсүрэн захирлаар ахлуулсан, манай талаас оролцсон ажлын хэсэг байгуулсан.Бүр эхнээс нь судалсан л даа.2006 онд Стандарт банкнаас зээл авснаас эхлээд хуурамч, хуурамч биш гэж яригдаад байгаа гэрээ гэх мэт бүгдийг гаргаж ирсэн.2013 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсээд, 49 хувийн эзэмшил шилжих үед шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Өөрөөр хэлбэл Английн Арбитр энэ асуудлаар 2015 оны есдүгээр сараас 2016 оны тавдугаар сарын хооронд дөрвөн удаа хуралдаад шийдвэрээ гаргачихсан байсан. Монголд эрүүгийн хэрэг түдгэлзчихсэн байсныг нь манай ажлын хэсэг сэргээн шалгуулж эхэлсэн, ийм л учиртай.

-Ц.Нямдорж сайд өөрөө Эрдэнэтэд хүүгээрээ шахаа хийлгэснээ зарлаж байсан.Одоо улстөрчдийн шахаа ямар ч хяналтгүй явна байх?

-Би кэйс ярьж байхаар зүгээр л статистик тоо хэлье.2016 онд биднийг хувьцаа эзэмшигч болж очиход ердөө ганцхан ширхэг тендер зарлагдсан байсан. 2017 онд 370 орчим тендер зарлагдаж, 2018 онд бүр 700 гаруй болж ирсэн. Энэ бол компанийн сайн засаглалын хэлбэр.Одоо онцгой дэглэм нэрийн дор ТУЗ-ийн хяналтгүй болж, өөрсдийн хүнээ захирлаар томилуулна гэхээр юу болохыг би хэлэх ч хэрэггүй, бүгд мэдэж байгаа биз дээ.

-Сонгуулийн мөнгө босгох гэж байна гэж харддаг л даа?

-Хүн болгон л мэддэг шүү дээ.Саалийн үнээ гээд нэрлэчихсэн.Энэ бол Монголд саалиа өгдөг биш, улстөрчдөд өгдөг болохыг одоо хүн болгон ойлгодог болсон.Зургаан сарын дэглэм тогтоолоо гэж байгаа ч дараагийн сонгуульд хэн нь ялна, тэр нь бас л сааж эхэлнэ шүү дээ.

-Онц дэглэм тогтоох замаар уу?

-Онц дэглэм тогтоох шаардлага Эрдэнэт үйлдвэрт байхгүй.Үйл ажиллагаа хэвийн явж байсан, үйлдвэрийн ашиг, улсад төлөх татвар түүхэнд байгаагүй өндөр гарч ирсэн.Ганцхан л гацаа байсан нь 49, 51 хувийн хувьцаа эзэмшигчдийг улсын бүртгэлд бүртгээд ТУЗ-ийг хуралдуулахгүй хүлээлгэж байсан.Өөр ямар ч асуудал Эрдэнэт үйлдвэрт байгаагүй.Онц байдал, онц дэглэм гэдэг хоёр өөр ойлголт.Онц байдлыг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зарладаг.Онц дэглэм гэдэг нь Үндсэн хууль батлагдахаас өмнө Засгийн газарт эрх олгох тухай хууль.Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн зарчимд үл нийцсэн хууль хэрэглэж онц дэглэм тогтоосон нь хоёр л зорилготой. Хяналтгүйгээр мөнгө идэх, Стандарт банкны төлбөрийг үйлдвэрээс төлүүлэх… Энэ төлбөрийг бий болголцсон, ял завших гэсэн хүмүүст л ашигтай.Ил гарч, хоригдож байгаа хүн нь хоосорсон, хоёр чихийг минь ав гэж байгаа ч цаад эздэд нь завшсан мөнгө нь байж л байгаа шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж