Нэрт жүжигчин, дуучин Jennifer Lopez-ийн ихэр Max, Emme хоёр нэрт брэнд болох “Gucci”-гийн хүүхдэд зориулсан шинэ коллекцийн загвар өмсөгчид болжээ.
Дөнгөж хоёрхон настайдаа зар сурталчилгааны бизнест хөл тавьж буй хоёр бяцхан модел өнгөрсөн долоо хоногт аав ээжийнхээ хамт далайн эрэгт зураг авалтаа хийлгэсэн байна.
Зар сурталчилгааны зурагт ихрүүдийн царайг бүтнээр нь ил гаргахгүй байхыг эцэг, эх нь хүссэн ба тэд гоёмсог нүдний шилээр гангаран зургаа авахуулжээ.
Н.Наран