Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг  өнөөдрөөс /2019.03.25/ эхлэн хаана гэдгийг албаныхан мэдээлсэн билээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэл өгөхдөө “Өмнөх жил гүүрэн гарцны барилгын ажил эхлэхэд Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Тэр дагуу гүүрэн гарцны барилгын ажил үргэлжлэхтэй холбогдуулан гуравдугаар сарын 25-наас Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаана. Өвлийн улиралд гүүрэн гарцын барилгын ажил түр зогссон учраас замын хөдөлгөөнийг өвлийн улиралд хэвийн үргэлжлүүлэхээр Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаанд нээсэн байсан. Олимпийн гудамжны замын хөдөлгөөн хаагдсантай холбоотойгоор Автозамчдын гудамж, Гэндэнгийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс жолооч нар маань энэ замыг сонгон явахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ эдгээр замыг сонгон хөдөлгөөнд оролцож байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээрэй” гэдгийг зөвлөв.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрэн гарцын барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж