Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ | News.MN

Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

ОХУ-ын Сибирийн Их сургуулийн эрдэмтэд их сургуулийнхаа байран дотор метал хайлуулах бичил заводыг барьсан байна. Красноярскийн эрдэмтдийн бүтээсэн энэ бичил завод нь тасралтгүй шугамын шинэ технологиор электротехникийн болон цутгамал хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийх боломжтой ажээ. Ингэхдээ хайлуулах, кристаллиз, хэлбэржүүлэх гэсэн гурван дамжлагыг хийж байгаа нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж байгаа хэмээн Их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

Сибирийн Их сургуулийн Өнгөт металлын хүрээлэнгийн кафедрийн эрхлэгч Сергей Сидельниковын хэлснээр цахилгаан зарцуулалт бага, технологи хоорондох төхөөрөмжийн үйлдлийг цөөрүүлсэн нь ийнхүү өртөг багасах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Энэ заводоос гарч байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гоёл чимэглэл, янз бүрийн сав баглаа, мөн барилгын болон электротехникийн салбарт ашиглах боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭХ СУРВАЛЖ 2019-03-25 124.158.113.3

Америкт ийм жижиг диталуудыг 3D метал принтерээр хэвэлдэг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж