Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

Красноярскийн эрдэмтэд металлургийн бичил завод бүтээжээ

ОХУ-ын Сибирийн Их сургуулийн эрдэмтэд их сургуулийнхаа байран дотор метал хайлуулах бичил заводыг барьсан байна. Красноярскийн эрдэмтдийн бүтээсэн энэ бичил завод нь тасралтгүй шугамын шинэ технологиор электротехникийн болон цутгамал хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийх боломжтой ажээ. Ингэхдээ хайлуулах, кристаллиз, хэлбэржүүлэх гэсэн гурван дамжлагыг хийж байгаа нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж байгаа хэмээн Их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

Сибирийн Их сургуулийн Өнгөт металлын хүрээлэнгийн кафедрийн эрхлэгч Сергей Сидельниковын хэлснээр цахилгаан зарцуулалт бага, технологи хоорондох төхөөрөмжийн үйлдлийг цөөрүүлсэн нь ийнхүү өртөг багасах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Энэ заводоос гарч байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гоёл чимэглэл, янз бүрийн сав баглаа, мөн барилгын болон электротехникийн салбарт ашиглах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж