Роога А.Амарсанаа жониданд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Роога А.Амарсанаа жониданд түрүүлэв

Роога А.Амарсанаа жониданд түрүүлэв

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотод өндөрлөсөн. Дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал 15 даваатай түрүүлж энэ оны анхны түрүүгээ хүртсэн. Хакүхо нийт 42 дахь түрүүгээ авсан бөгөөд Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалсан юм.

Тэгвэл доороосоо хоёр дахь буюу Жонидан зиндаанд Монголын хоёр бөх түрүү байрын төлөө барилдлаа. Тэмцээний сүүлийн өдөр долоон даваатай болж тэнцсэн озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Роога А.Амарсанаа нар түрүүлэхийн төлөө халз барилдсан. Барилдаанд мэргэжлийн сүмод хоёр дахь тэмцээндээ орж байгаа Роога давж, нэг ч унаагүй түрүүлсэн юм. Роога А.Амарсанаагийн хувьд ирэх тавдугаар сарын тэмцээнд сандамэд дэвшин барилдана. 2019 оны нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж байгаа Роога нэг ч унаагүй /14-0/амжилттай явна.

Цагтаа озэки /арслан/ цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас жил гаруй хугацаанд дэвжээнд гаралгүй чансаа буурч 40-д бичигдсэн билээ. Тэрбээр энэ сарын тэмцээнд Жониданд барилдан долоон даваа авсан бөгөөд түүний гол зорилго бол дээд зиндаанд дахин барилдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж