Монголын баг хаалгандаа дахин гоол алдав | News.MN

Монголын баг хаалгандаа дахин гоол алдав

Монголын баг хаалгандаа дахин гоол алдав

Монголын баг хаалгандаа дахин гоол алдав

Монголын хөлбөмбөгийн талбайд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд болж байгаа билээ. Өчигдөр болсон Монгол, Хонгконгийн тоглолт 1:0-оор зочин багийн ялалтаар өндөрлөв. Манай хөлбөмбөгчид эхний тоглолтод БНАСАУ-ын багт 1:0-оор хожигдсон бөгөөд хоёр дараалан ялагдал хүлээснээр хэсгийн сүүлд бичигдсэн хэвээр үлдлээ. Хэрвээ өчигдрийн тоглолтод тэнцээ хийх юмуу хожил авсан бол манай залуус сүүлийн тоглолтоос их зүйлийг харах байв. Гэвч энэ удаа хаалгандаа дахин нэг гоол алдсанаар цааш шалгарах боломжгүй боллоо.

Герман дасгалжуулагч Ханс Майкл Вайссээр удирдуулсан Монголын баг энэ удаагийн тоглолтод дараалан хожигдсон ч богино хугацаанд бүрдсэн багийн хувьд чамгүй амжилт болж байна. Хэсгийн хүчтэй баг БНАСАУ-ын багтай тэнцүүхэн тоглолтыг хийж 1:0-оор хожигдсон ч Хонконгтой мөн 1:0-оор ялагдан оноо авч чадсангүй. “G” хэсгийг БНАСАУ, Хонконг дөрвөн оноотой тэргүүлж эхэлсэн бол Сингапур хоёр оноотой удаалж байна. Хэсгийн сүүлийн тоглолт маргааш болж, цааш өрсөлдөх багийн нэр тодорно.

ДҮН: /Хоёр тоглолтын дараа/

БНАСАУ – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/

Хонконг – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/

Сингапур -2 оноо /2 тэнцээ/

Монгол -0 оноо /хоёр хожигдол/

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

03.22

  • Хонконг – Сингапур 1:1
  • БНАСАУ – Монгол 1:0

03.24

  • Сингапур – БНАСАУ 1:1
  • Монгол – Хонконг 0:1

03.26

  • 13:00 БНАСАУ – Хонконг
  • 17:00 Сингапур – Монгол

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-25 202.5.202.130

Гоол хийхгүй хүмүүс юу нь битүү цэнгэлдэх вэ?

Avatar

БААЙбббббб 2019-03-25 119.40.99.208

30 000 хүни суудалтай битүү цэнгэлдэх барь. зүлгэн дээр тогло. наад талбай нэртэй юмны байж байгааг хар

Avatar

Зочин 2019-03-25 119.40.99.208

30 000 хүни суудалтай битүү цэнгэлдэх барь. зүлгэн дээр тогло. наад талбай нэртэй юмны байж байгааг хар

Avatar

зочин 2019-03-25 202.21.101.186

үхсэн хойноо 11м-ийн цохилт оруулж чадахгүйм бол гэртээ зурагтаа үзээд суу. ядаж доогуур цохиж болдгүйм байхдаа

Avatar

Alban haagch 2019-03-25 203.169.48.56

Жаахан хүүхдүүд байна лээ, та нар цаашид том амжилтад хүрнэ ээ, хичээгээрэй, эв нэгдэлтэй байгаарай. Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж