Халимагаас дайжих шалтгаан юу болохыг шинэ Ерөнхийлөгч тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

Халимагаас дайжих шалтгаан юу болохыг шинэ Ерөнхийлөгч тайлбарлав

Халимагаас дайжих шалтгаан юу болохыг шинэ Ерөнхийлөгч тайлбарлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Халимагийн Ерөнхийлөгчөөр өнгөрсөн долоо хоногт томилогдсон Бату Хасиков Халимагийн иргэд дайжиж байгаагийн нэг гол шалтгаан нь чанаргүй ундны ус гэж үзэж байгаагаа РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Бату Хасиков гуравдугаар сарын 20-ны өдөр Халимагийн тэргүүнээр томилогдож 21-ний өдөр үүрэгт ажилдаа орсон юм. Бату Хасиков нь кикбоксийн дэлхийн олон удаагийн аварга тамирчин.

“Ундны ус чанаргүй, хүртээмжгүй байгаа нь Халимагт гаднаас сурууьшихаар хүн ирдэггүй, бас энэ шалтгаанаар Халимагийн иргэд явах шалтгаан болж байна. Мөн мал аж ахуй, газар тариалангийн салбарын үр өгөөжийн асуудал ч мөн усны асуудалтай холбогдож байна” хэмээн Бату Хасиков хэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд Халимагийн өмнөх Ерөнхийлөгч Алексей Орловтой уулзах үеэрээ бүс нутгийн усны хангамжийн асуудлыг хөндөн тавьж байсан юм. Халимагийн хувьд ундны усны асуудал алслагдсан нутагт төдийгүй Халимагийн нийслэл Элистед хүртэл байгаа талаар иргэдээс гомдол их ирж байгааг Владимир Путин анхааруулж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж