ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно | News.MN

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

ҮАБЗ: АТГ-ын даргын томилгоог тохирно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон  цагаасаа хойш АТГ-ын удирдлагыг солих туйлын хүсэлтэй байсаар ирсэн. Бүр ард түмнээс санал авч байгаа “нэрийн” дор АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлэх санал асуулга явуулсан. Энэ дүнгээр хамгийн өндөр санал авсан Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг дэд даргад томилуулах саналаа хоёр ч удаа Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ энэ асуудлыг хэлэлцэхгүй байсаар шинэ УИХ-ын даргатай болж, тухайн үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тэгвэл улс төрийн хөшигний ард АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байна.

АТГ-ЫН ДАРГЫН АСУУДЛААР ҮАБЗ ӨНӨӨДӨР УУЛЗАНА

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ард түмнээс асуусан хоёр дарга томилогдох боломжгүй болсон гэхэд болно. Улс төрийн хүрээнд яригдаж байгаачлан эдгээр хүмүүс нь АН-ын дарга С.Эрдэнийн хүн учраас УИХ ч Ерөнхийлөгч ч дэмжих боломжгүй гэх яриа байна. Тиймээс ч Ерөнхийлөгч болон эрх баригч намын томчуудын дотор АТГ-ын даргад өөр өөрсдийн хүнээ томилуулах санаатай байгаа бөгөөд эдгээр нэрс ч улс төрийн хүрээнд яригдаж буй.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаярыг томилуулах саналтай байгаа аж. Гэвч энэ хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжингийн “сарангэрэлдэх” ажиллагааг “гардан” зохион байгуулсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Түүнээс хойш төрийн албанд ажиллаагүй ч хураагдсан хурандаа цолоо эргүүлэн авсан байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн дэмжиж буй Б.Ууганбаярын хувьд АТГ-ын даргын зарим шаардлагыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох саналтай байгаа гэнэ. Түүний хувьд мөн цагдаагийн байгууллагад олон ажил ажиллаж байгаад Д.Дорлигжав сайдын үед ажлаасаа чөлөөлөгдөж, Хууль сахиулахын их сургуульд ажиллаж байжээ.

Харин Ерөнхий сайд болон МАН-ынхны зүгээс хурандаа З.Дашдавааг зүтгүүлж байгаа гэнэ. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд одоо ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн хүн гэх яриа ч бий. Тиймдээ ч түүнийг АТГ-ын даргаар томилох саналтай байгаа гэсэн мэдээлэл бий.

Ийнхүү АТГ-ын даргад хэнийг дэвшүүлэх талаар Төрийн гурван өндөрлөг өнөөдөр уулзаж, эцсийн шийдвэрээ гаргаж, УИХ-д өргөн барих бололтой.

Х.ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

Төрийн гурван өндөрлөгийн зүгээс АТГ-ын даргыг чөлөөлөхөөр улайрч байгаа ч нөгөө талдаа Х.Энхжаргалыг чөлөөлөх хууль эрх зүйн байхгүй. Хуулийн дагуу АТГ-ын даргыг хэн томилж, чөлөөлөх, басхүү ямар хугацаанд ажиллах зэрэг нь маш тодорхой хуульчлагдсан байдаг. Авлигын эсрэг хуулийн 21-р бүлэгт АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөхийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, тус хуулийн 21.5 “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэжээ.

Одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр томилсон. Тэгвэл хуульд зааснаар АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу чөлөөлж, ийнхүү Х.Энхжаргалыг АТГ-ын газрын даргаар томилж, түүний бүрэн эрхийн хугацаа нь гурав дахь жилдээ орж буй.

Түүнээс гадна АТГ-ын даргыг  Авлигын эсрэг хуулийн 22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно гэж заасан байдаг. Хуульд зааснаар,

22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

  • 22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
  • 22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
  • 22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлүүдээс бусад тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөх боломжгүй гэсэн үг. Тиймээс хуульд заасан үндэслэл, хугацаа нь дуусгавар болоогүй тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөх нь өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар боломжгүй харагдаж байгаа юм. Түүнээс гадна УИХ 2017 онд баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Төрийн албан тухай хуулийн 28-р зүйлд нэгэн заалтыг оруулж өгсөн. Тодруулбал, тус хуулийн

28.2 "Хуульд хугацаатай томилохоор заасан төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна" гэж тодотгожээ.

АТГ-ын дарга Н.Ганболд 2011 онд томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дуусгавар болох байсан. Харин Х.Энхжаргалыг 2016 онд томилсон байдаг.

Мөн Үндсэн хуулийн цэцэд иргэн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусгавар болох асуудлаар гомдол гаргасан бөгөөд Цэц энэ асуудлыг хянаж байгаа юм байна.

АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилж, чөлөөлөх хуультай. Тэгэхээр АТГ-ын даргыг чөлөөлж, Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх эсэх нь эрх баригчид, УИХ-аас шууд хамаарна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жэнко мафийн улс 2019-03-25 103.57.94.133

Жэнкогийн диктатуртай ардчилсан бус Монгол орны иргэдэд Солонгос, Америк, Австрали, Япон одоо виз олгохоо эрс цеелнее! Монгол Жэнкогийн гэмт хэргийн улс болж Венесуэлийн араас орлоо!

Avatar

Amar 2019-03-25 202.179.27.11

Хөөе.Зууны манлай алуурчин,луйварчин бас хулгайч Цахиагийн Элбэгновшийн сайтынхан сонсож бай. Шинээр батлагдсан Төрийн албаны хуулиар оронд нь томилогдсон хүний бүрэн эрхийн хугацаа урд байсан хүнийхээр тооцогдоно гэсэн заалт байгаа.Иймээс тэнэгтэхээ боль.Муусайн хөлсний луйварчингууд аа.

Avatar

Жэнко мафийн улс 2019-03-25 103.57.94.133

Жэнкогийн диктатуртай ардчилсан бус Монгол орны иргэдэд Солонгос, Америк, Австрали, Япон одоо виз олгохоо эрс цеелнее! Монгол Жэнкогийн гэмт хэргийн улс болж Венесуэлийн араас орлоо!

Avatar

зочин 2019-03-25 202.21.127.161

Хүний эрхэнд хуульд зааснаар халдах эрх бүхий ихээхэн эрх мэдэлтэй АТГ-ийн даргыг тохиролцоогоор бус, харин мэдлэг чадвартай, туршлагатай, үнэнч шударга хүнийг сонгож томилох учиртай билээ. Дандаа улс төрчид тохиролцож хуулийн байгууллагын удирдлагуудыг томилж байгаа нь хуулийн байгууллагын үйл ажиллагаа зүй бус байх, нэр хүнд нь унах, улмаар хүний эрх зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна. Төрийн удирдлагууд ухаалаг зөв бодлоготой баймаар байна.

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.229

Энхжаргалыг ажлаа хийж чадаагүй гэж хэн дүгнээд байгаа юм. АТГ энэ хүний үед хамаагүй шударга сайн ажиллаж байгаа. АТГ-ыг өөрийн эрхшээлд байлгах гэсэн хэдхэн хүний турхиралтанд хатгагдаж болохгүй. Энхжаргалыг солих шаардлага байхгүй.

Avatar

Зочин 2019-03-25 202.21.112.226

М.Энхболдын хүн нь батлагдаж буй тул одоохон огцруул.Жаргал бат гэгчийг цуг зайлуул хөгийн хулгайч байгаа юм

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.202

Ууганбаяр энэ ажлыг хийж чадахгүй ээ Билэгтийн үeд яаж эрүүгийн дарга хийж байлаа даа яг робот шиг энэ бүхэнд нь цагдаагийн дараагийн дарга цагдаагийн албанаас хөөсөн цагдаагаас хөөгдсөн ямарч хүнийг өөр газар авдаггүй учир нь цагдаа хүмүүжүүлж чадаагүй хүнийг ямарч байгууллага хүмүүжүүлж чаддагүй л бгүй юу

Avatar

Зочин 2019-03-25 43.228.131.206

Жанхуу 280 сая долларын овоолсон шорооны хэргээ цайруулж гадаад руу зугатаалгасан утсан хүүхэлдэйнүүдээ авчирахын тулд юу ч хийхээс буцахаа байлаа, хурдлахгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусах гээд чацга алдаж байна даа хөөрхий, төр түмэн нүдтэй чи нэг өдөр оймсоо гозолзуулаад ачигдана даа хэ хэ хэ

Avatar

Зочин 2019-03-25 66.181.180.254

Энхжаргал гэж Манан мафийн гар хөлийг зайлуулах хэрэгтэй дээ.

Avatar

САРАН 2019-03-25 103.9.90.130

ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛООГҮЙ , ШОРОНГИЙН ДАРГААР АЖИЛЛААГҮЙ, ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАЛУУ ХҮН ДЭЭР БАЙХ ОО, АМЖИЛТ

Avatar

Зочин 2019-03-25 192.82.64.83

Ажлаа хийж чадахгүй бол хуулиа дагана гээд байлгаад байх уу?

Avatar

zochin 2019-03-25 202.170.68.38

jalga dovnihoo uzel bodloos salaachee

Avatar

Зочин 2019-03-25 103.111.68.3

ЭНХБАЯРЫГ ТАВИАД ЭНЭ ЭЛБЭГИЙН ХЭДЭН ХУЛГАЙЧУУДЫГ ЦЭВЭРЛЭЕЭЭ

Avatar

Донгос 2019-03-25 66.181.180.254

Хуцваэ тэр сэжгийн энхбаяртайгаа цуг зайл чи

Avatar

НАМ БУС БАТЗАНДАН 2019-03-25 202.179.26.65

МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙН МАНАНГИЙН ХҮН Л БАЙЖ БОЛОХГҮЙ. ХАНГАЛТТАЙ.

Avatar

Зочин 2019-03-25 103.111.68.3

БАС НЭГ МИЙЁО ОВОГТ ХУУЛИАР ХАЙЦААЛААД БАЙНА УУ?\nАЖИЛ ҮҮРЭГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ЭРҮҮ ҮҮСГЭЭД БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ УЛСАД ТӨР ГЭЖ БАЙНА УУ. ТӨМӨР НУДРАГАА ҮЗҮҮЛЭЭЧ МУУ САЙН ХУЛГАЙЧИДАД...

Avatar

Баатар 2019-03-25 66.181.161.16

Ууганбаяр зөв шударга хүн үүнийг Цагдаагий байгууллагад маш олон хүн мэднэ дээ

Avatar

Zochin 2019-03-25 202.131.236.138

Uuganbayar gej bas neg avilgach heden hyataduudiin hereg darj hahuul avsanshde

Avatar

Zochin 2019-03-25 202.131.236.138

Dashdavaa gej nuhur n hahuul avsan hergeer shalgagdaj baisan nuhurshdee er n end ner devshij bga humuus dotor shudarga hun alga Eronhii saidiin nutgiin hun Eronhii saidiihaa nariig bodood nree tataj avah heregtei Er n tsagdaa huchnii baiguullagad olon jil ajillasan turshlagatai shudarga hun tomiloh n zuitei

Avatar

Хулгайч дээрэмчинг сонгосон монголчууд хөөрхийлөлтэй 2019-03-25 43.228.129.131

Энэ мэтчилэн хулгайч, луйварчинг сонгоод байвал ардчилалын хэрэг ч алга. Улсаа мөхөөхөд хүрвэл хохь нь гэж хэлэхээс өөр яахав дээ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-03-25 64.119.16.164

Манай улс төрчид дур зоригоороо хуулийг тойрох гээд байх юм. Энэ нь нийгэмд буруу жишиг тогтоодог аюултай. АТГ-ын удирдлага боломжийн ажиллаж байгаа. Учир нь, МАН, АН, МАХН гэж ялгахгүйгээр шалгаад асуудлыг прокурорт шилжүүлж байна. Заримыг нь шалгах гэсэн ч хүч хүрэхгүй байна.ТОМ НАМУУДЫН "ДАЙСАН" НЬ АТГ-ын дарга болоод байна.Одоо хараат бус хэвлэл мэдээллийнхэн л хамгаалвал хамгаална. Жирийн шударга иргэдийн дуу хоолойг улс төрчид тоохгүй.ТЭДНИЙГ СОЛЬВОЛ МАШ ОЛОН ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛНО ДОО.

Avatar

Зочин 2019-03-25 59.153.115.105

тэнэг толгойнуудаа баттулгын ард гэтсэн хулгайч шиг нѳгѳѳ атигар энхболд гэж чѳтгѳр байгааг бүү мартацгаа ѳнгѳрсѳн хойно нь амаа барьцгаадаг шүү

Avatar

Их давраавал төрийн эргэлт хийж ч магадгүй хүмүүс шүү 2019-03-25 43.228.129.131

Наад Баттулгыг дураар нь тавьж дуртай хүнийг нь солиод байвал дараа нь төрийн эргэлт хийж ч магадгүй хүн. \nОросын боол болох гэх гээгүй юм бол наадхиа даврааж болохгүй.

Avatar

Зочин 2019-03-25 64.119.24.17

Хэний хэн байх нь хамаагүй л дээ. Гэхдээ ядаж л гадаад хэлний бүрэн дүүрэн мэдлэг боловсролтой хүнийг сонгох хэрэгртэй

Avatar

zochin 2019-03-25 43.228.129.150

Uuganbayar ni shudarga hun shuu de.

Avatar

Amar 2019-03-25 202.179.24.213

Хөөе.XXI Зууны манлай алуурчин,хулгайч,луйварчин Цахиагийн Элбэгновшийн хөлсний сайтынхан хол очиж хуц.За.

Avatar

ЗОЧИН 2019-03-25 203.91.118.180

боловсрол сайтай хүн тавъя

Avatar

Зочин 2019-03-25 202.131.225.249

Зүгээр л дараагийн хүн томилогдонгууд өмнөх дарга үүрэг нь дуусчих юм биш үү

Avatar

Зочин 2019-03-25 73.92.12.67

Хуулиа дээдэлдэг ардчилсан нийгэмд монгол улс оршин тогтнож байгаа бол яагаад цагаан дээр хараар биччихсэн хуулиа дагаж мердехгуй хугацаа нь дуусаагуй хунийг сольж хольно гээд байнаа. Наад Энхжаргал чинь хууль дурмээрээ бол 2022 онд хугацаа нь дуусахаар байна ш дээ. YAБЗ хугацаа нь дуусаагуй хунийг халж сольно, еронхийлогч солих санал оруулна,УИХ огцруулна гэсэн хууль алга байна даа. Хуулиа дагаж мердехгуй тер яаж ард тумнээсээ хуулиа биелуул гэж шаардах болж байнаа

Avatar

ОЙЛГОСОНГҮЙ 2019-03-25 122.201.22.245

МУУ ажиллаж байгаа үндэслэлээр халахад болно. ЮУНЫ хугацаа вэ?

Avatar

Зочин 2019-03-25 112.72.11.113

ууганбаяр гэдэг наад мал чинь АТГ шалгагдаж байгаа хүн гэж байна ш дээ цагдаагаас хөөгдсөн хүн

Avatar

ЗОЧИН 2019-03-25 203.91.118.180

БОЛОВСРОЛ МЭДЛЭГ САЙТАЙ, БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАР ТӨГС ЭЗЭМШСЭН, ХУВИЙН БАЙДЛЫН ХУВЬД ДИПЛОМАТЧ, ТАЛ ТАЛЫН ЮМАНД ЧАДВАРТАЙ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-03-25 103.206.195.166

Зөв санаа. Тэр хүн чинь хэн бэ. Сошилоор тэр хүнийхээ нэрийг дэвшүүлж болно шүү дээ. Бидний залуу боловсон хүчнээ танихгүй, одоо нэр дэвшүүлж буй хэдэн хувьд л ярьж байгаа шүү дээ.

Avatar

БИ 2019-03-25 103.26.194.178

ЭНХЖАРГАЛ БАЯРЫГ ХООЛЛОСОН ДАЙЛСАН БИЧЛЭГ БОЛ ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХАД ХАНГАЛТТАЙ БАРИМТ Ш ДЭЭ УГ НЬ. БУРУУ ЗҮЙЛ ХИЙХ АЛДАА ГАРГАСАН Ч АЛБАН ТУШААЛДАА БАЙХ ТИЙМ ДАРХАН ЭРХ ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ.

Avatar

zochin 2019-03-25 66.181.177.38

Enkhjargal unuudriin ard irgediig khelmegduulj, Tom Darga mart tal zasakh ajliig khiij undsen khuuli zurchij busdad yalgavartai khandsaniikhaa tuluu l ogtsrokh yostoi shuu

Avatar

Зочин 2019-03-25 82.165.23.186

Боловсролтой, мэргэшсэн талаас нь харвал Ж.Ганбаатар л боловсролтой, мэргэшсэн шалгуурт тэнцэж байна. Хүний бөгс долоож чаддаггүй болохоор томилохгүй биз дээ.

Avatar

Хуулиа л сахь 2019-03-25 202.9.43.245

ЖЭНКО БОЛОН СҮРЖИНСҮХИЙН ЛОГИКООР БОЛ ЭНХЖАРГАЛ НЬ ГАНБОЛДЫН ОРХИСОН ХУГАЦААГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХЭЭР ТҮР ЗУУР ОЧИСОН НӨХӨӨС ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АТГ-Н БҮРЭН ЭРХЭТ ТЭРГҮҮН КОМИСАР ДАРГА БИШ ЮМ БАЙНА. ГЭТЭЛ ХУУЛЬ ДЭЭР ТИЙМ НӨХӨӨСНИЙ ТАЛААР ОГТ БАЙХГҮЙ

Avatar

irgen 2019-03-25 47.12.111.18

Khuuli zurchij khelj bolokhgui gesen darkhan erkhtei Bol khuuli.sanaachlaad Miegiin adil khalj bolokh bailguidee, munkhiin um shig l soliorokh umaa, Enkhjargal ni shivshig bolokhoosoo umnu urgedlee ugsen ulziitei dee, Mie shig tumnii shivshig bolokhoosoo umnu. Es surtakhuuntai baival ard tumen ch bas uuchilj chadakh bailguidee Enkhjargalaa

Avatar

Зочин 2019-03-25 202.179.24.67

Авилгын эсрэг хуулийн 21.5 “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн заалтыг Төрийн албаны хуулийн 28.2 "Хуульд хугацаатай томилохоор заасан төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна" гэсэн утгаар ойлгох нь зүйтэй!

Avatar

! 2019-03-25 202.179.24.67

Өөрөөр хэлбэл, “21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал” гэдэг нь Н.Ганболдын үед эхэлсэн 6 жилээс үлдсэнийг дуустал гэсэн үг. Түүнчлэн Иргэний хуулийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасныг баримтална.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 114.136.34.155

huuli tailbarladag hen be chi

Avatar

Бүр ийм дээрээ хүрээ юу 2019-03-25 202.179.24.195

Ууганбаяр гэдэг чинь АТГ-т эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ???!!! дээрээс нь бохир аргаар хүнийг бөлдөгдөхдөө гаршсан нөхөр яав ч тохирохгүй байх

Avatar

Бүр ийм дээрээ хүрээ юу 2019-03-25 203.91.116.154

Үндэсний авулгүй байдлын зөвлөл бүр албан тушаал тохирдог газар болоо юу. Эх орон минь ингэтлээ дампуурч уг нь болохгүй юмсан

Avatar

Зочин 2019-03-25 202.179.26.65

МАНАН - н болон Төв аймгийн хүн боолохгүй.Уул нь нам бус Батзандан тохирно.

Avatar

Иргэн 2019-03-25 64.119.22.137

АТГ-ЫН ДАРГЫГ ЧАЛӨӨЛӨХ ГЭЭД БАЙГАА НЬ АВИЛГЫН ТОМ ХЭРГҮҮДИЙГ ЗАМХРУУЛАХ Л ЗОРИЛГОТОЙ! ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ! МОНГОЛ ЯЛАГДСААР БАЙНА!

Avatar

Иргэн 2019-03-25 64.119.22.137

АТГ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХИЙН АРД МАШ ТОМ ТОМ АВИЛГЫН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХ ГАНЦ Л ЗОРИЛГО БАЙГАА! ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ. СОШИАЛ МЭДЭЭЛЛИЙГ Л ҮНДЭСЛЭДЭГГҮЙ ЮМ БОЛ !!! МОНГОЛ ЯЛАГДАЖ БАЙНА !!!

Avatar

Зочин 2019-03-25 64.119.16.11

Яг үнэн

Avatar

bi 2019-03-25 183.81.171.2

Yagaad zaaval tsagdaagiin alban haagchiig ene gazriin dargaar tomiloh geed zutgeed bgaag eruusuu oilgohgui yum

Avatar

Ssrndrj 2019-03-25 203.91.115.42

Nam mam gehgui temuujing tomilchihgui yu dandaa shudarga yos yarij yavdag zaluu Nyamdorj gj oilgogdood bga shuu

Avatar

Зочин 2019-03-25 182.160.36.54

ЖДҮ -ийн мөнгөөр УИХ -ын 49 гишүүдийг авилгадаж эрхшээлдээ оруулсан бүлэглэн үйлдсэн энэ хэрэг бол дэлхийг цочоох том хэрэг шүү гэж залуу хуульчид хэлж байна. Үүнийгээ кэзээ шийдэх гэж байнаа. Үүнийг шийдэж Төрөө нэг мөсөн цэвэрлэх ёстой.

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Х.ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БАЙГАА.

Avatar

zochin 2019-03-25 203.91.118.180

uuganaa sain zaluu

Avatar

зочин 2019-03-25 203.91.118.247

Энхжаргал МАНАН-д үйлчилж олон хэргүүдийг шийдэхгүй байгаа учир солих үндэслэлтэй,,, Авилгын Ямар том хэрэг шийдэгдсэнийг хар ,,нэг ч том хэрэг шийдэгдээгүй

Avatar

Зочин 2019-03-25 202.126.88.35

Shuuh shiiddeg yum malaa

Avatar

irgen 6 цагийн өмнө 114.136.34.155

Medehgui yumaa duugui unguruuj sur za yu

Avatar

зочин 2019-03-25 66.181.160.1

ууганбаяр яг тохирно ганбаатар бол тэмбүүжингийн бөлдөг

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.193

Ууганбаяр гэдэг чинь АТГ-т эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа биздээ ???!!! Арай ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж