"Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм" | News.MN

"Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм"

Хуучирсан мэдээ: 2019.03.25-нд нийтлэгдсэн

"Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм"

"Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм"

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.


-АН-ын удирдлагад “цус сэлбэх” гэж тодотгож болох дотоод ротацийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа 14 хоног үргэлжилж өчигдөр дууслаа. Өнөөдрөөс нэгдсэн дүнгээ танилцуулах байх. Энэ жилийн эргэлтийн сонгуулийн онцлог нь юу байв?

-Ардчилсан нам ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээс хойш гурав дахь жилдээ болж байна. Ротацийн сонгуулийн гол ач холбогдол болох аль ч шатны намын гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгдгөөрөө онцлогтой. Сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсоож үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн. Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Энэ жилийн ротацийн сонгууль 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жил болж байгаа гэдгээрээ онцлог, гишүүдийн оролцоо өндөр болж байна. Энэ утгаараа нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Мөн дотоод сонгуулийн үйл явц ямар ч маргаангүй явагдлаа.

-Нэр дэвшигчийн сонгуулийн хураамж нь хэд вэ?

-Тогтсон татвартай. Тухайн жилийн татвар гурван сая төгрөг, тэрийгээ л төлдөг.

-АН-ын шинэчлэлийн бодлого хэрэгжсэнээс хойш ҮБХ-ны гишүүдийн 70 гаруй хувийг залуусын төлөөлөл эзэлж байгаа нь улс төрд залуусын оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаагийнх болов уу. Харин жендерийн оролцоог хэрхэн хангаж байгаа вэ?

-ҮБХ-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насных залуусын төлөөлөл эзэлж, нийт гишүүдийн гуравны нэгд нь жендерийн тэгш эрхтэйгээр эмэгтэйчүүд оролцож, орон нутгийн хүний нөөцийн 70-80 хувь нь шинэчлэгдсэн. Ерөнхийдөө шат шатны намын байгууллагад залуус, эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ их өндөр байгаа.

– Танай нам дотор гадуур бичиж байгаа шиг тийм их талцал далд тэмцэл явж байгаа юм уу. Намын даргын хувьд ямар тайлбар өгөх вэ?

-АН-ыг харлуулах, муулах, хагаралттай мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн дотоод, гаднын аль аль  хүчин зүйл мөн хүмүүс байна л даа. Яг бодит байдлыг аваад үзвэл манай намын дотоод эв нэгдэлд хагарал, задрал алга. 21 аймаг, есөн дүүргийн намын байгууллага бүгд хэвийн ажиллаж байна. Олонтой газар сайдах, муудах, маргаж мэтгэлцэх зүйл хаана ч л бий. Айл гэрт ч гэсэн эхнэр, нөхрийн муудах, сайдах үе гардаг. Үүнтэй адил өнөөдөр 200 мянга гаруй гишүүнтэй том айлд санал нийлэх, эс нийлэх тохиолдол гарна. Энэ нь манай намын эрүүл ердийн л үзэгдэл. Хоёр гишүүн шинэ нам байгуулах тухайгаа зарласан. Үүнийг АН-ын хагарал гэж ойлгож байгаа бол эндүүрэл. Яахав, намын дотоодоос хуучин намын удирдах бүрэлдэхүүн, намын дарга байсан зарим нэг хүн намыг шүүмжлэх, буруу хар талаас нь нийгэмд ойлгуулах гэсэн оролдлогууд хийж байгаа.

АН-д хуучин байсан нэг өвчин бол үе үеийн намын дарга нараа огцруулах, солих ялангуяа улс төрийн сонгууль ойртсон үед намын даргаа солих үзэгдэл байсан. Тогтвортой байдлыг хангах, намын удирдлагын бүтцийг тогтвортой хангахын тулд дүрмийн өөрчлөлт хийсэн. 2016 оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын зургадугаар Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг бүх гишүүдээсээ сонгодог болсон. Өнөөдөр намын даргыг өөрчлөх хоёрхон л үндэслэл бий. Нэгдүгээрт, тухайн ээлжит сонгуулиар олонх болж чадаагүй тохиолдолд чөлөөлөгдөнө. Хоёрдугаарт, өөрөө хүсэлт гаргах эсвэл нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд намын даргаас чөлөөлөгдөнө. Дээрх хоёроос өөр ямар ч тохиолдолд намын даргыг чөлөөлөх үндэслэл дүрэмд байхгүй.  Шулуухан хэлэхэд хэн ч мөрөөдөөд намын даргыг солих боломжгүй.

-2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын халуун суурин дээр та намынхаа дарга болсон. Намын даргын “халдашгүй” байдлыг  дүрмээрээ хатуу  хаасан нь шалтгаантай болов уу?

-Үеийн үед хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар буюу бидний ярьдгаар хор найруулж тухайн намын даргын нэр хүндийг унагаадаг, сольдог ийм байдал өмнө нь нэг бус удаа л гардаг байсан. Одоо бол улс төрийн хариуцлага хүлээхээс бусад нөхцөлд намын даргыг сольдог байдлыг дүрмээр хааж өгсөн. Тэгэхээр өнөөдөр хэн нэгэн гарч ирээд намайг шүүмжилснээр миний байр суурь ганхаад байхгүй.

Би АН-ын 200 мянга гаруй гишүүдийн олонх намын даргаар сонгогдож надад итгэл үзүүлсэн. Миний үйл ажиллагаанд улс төрийн дүн тавих цаг нь ч болоогүй. 2020 оны УИХ-ын болон бүх шатны сонгуулийн дүнгээр энэ асуудал яригдана.

– Танай  намын лидерүүд энэ цаг үед  нягтарч ажиллаж чадаж байгаа юу?

-Манай намын үйл ажиллагаа гишүүддээ нээлттэй. Хуучин, шинэ гишүүн байх нь асуудал биш. Намынхаа үйл ажиллагаанд оролцоотой, идэвхтэй байя гэвэл хэнд ч үүд хаалга нээлттэй. Шинэ, хуучин гэсэн ялгаварласан хандлага манай намд байхгүй. Үүнийг шинэчлэлийн үйл явцын хүрээнд байхгүй болгосон гэж хэлж болно. Гишүүн бүрт тэгш боломжийг нь хангая, аль нэг лидер дагасан эсвэл бүлэг, фракцийн үйл ажиллагаанд түшиглэсэн нам бус цэвэр бодлогын нам байхын төлөө л явж байна. Бид өнгөрсөн хугацаанд үнэт зүйл, үзэл баримтлалаа тодорхойллоо. Мөн бодлогын төвшинд ямар байх ёстой вэ гэдгээ тодорхой болголоо. Энэ бүхэн шинэчлэлийн маань гол зорилгын нэг, хангагдаж ч байгаа гэж харж байна. Өнөөдөр магадгүй долоон хоногийн өмнө АН-д элссэн гишүүн, эсвэл долоон жилийн өмнө элссэн гишүүн хоёрын дунд ялгаа, зааг байж болохгүй. Нэгэнт л манай намын гишүүн бол энэ намд гишүүний эдлэх эрх, үүргээ адил тэгш эдлэх ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг. Хуучин бол өөрсдийгөө анхдагч гэж нэрлэчихсэн хэсэг нөхөд шинэ залуу орж ирсэн гишүүнээ ад үздэг, гадуурхдаг эсвэл тэднээсээ давуу эрх эдлэх гэж оролддог гэх мэт асуудал байсан. Одоо бол энэ бүхэн үгүй болсон.

 АН АРД ТҮМНИЙ НАМ ХЭВЭЭРЭЭ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХАРУУЛСАН 

-АН-д эрүүл уур амьсгалыг бий болгосон гэж хэлэх гээд байна уу, та АН-ын даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд АН-д таны автороор нэрлэж болох юуг авчрав?

-Намын хувьд огт байгаагүй зүйлийг бий болгож чадсан. Улс төрийн амин сүнс болох нам үзэл баримтлалаа тодорхой болгоно гэдэг маш чухал. Өмнө нь АН-ын үзэл баримтлал тодорхойгүй байсан. Энэ тодорхойгүй байдлаас гаргаж чадсан нь шинэчлэлийн хамгийн том бодлого байлаа. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ хууль ёсны албан ёсоор зарласан. Энэ бол АН-ын  үзэл санааны туг. Хэн нэгэн лидер, хэсэг бүлэг хүнийг дагаж намын бодлого явах бус нам өөрөө үзэл санааныхаа тугийн үнэт зүйлээ хамгаалах боломжийг  бүрдүүлсэн. Хэн нэгэн эсвэл С.Эрдэнээс үл хамааран намын үзэл баримтлалынхаа тугийг хамгаалах ёстой гэдэг зарчим АН-ын шинэчлэлийн том ажил гэж хэлнэ. Дээр нь намын бүх шатны төлөөллийн байгууллагууд 80-90 хувь нь шинэчлэгдлээ. Анхан, дунд, дээд шатны бүх удирдлага 100 хувь шинэчлэгдсэн зэрэг нь дараагийн үед ажиллах, бодлого тодорхойлоход оролцох бүх боломжийг нээж өгсөн нь шинэчлэлийн хоёр дахь том ажил.

Гуравдугаарт, манай намын бүлэг УИХ-д хэт цөөнх ч гэсэн олонхийн бүлэгтэй маш хариуцлагатай ажиллаж чадсан. Эрх баригчдын маш олон хууль бус үйлдлийг бид ил болгож тэдэнд хариуцлага тооцож Засгийн газрыг  огцруулж хүртэл чадсан. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудалтай болтлоо ялагдсан ч  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж чадсан. Энэ бол манай намын шинэчлэлийн үр дүн байсан. Ард түмэн АН-ыг дэмжсэн хэвээр байна, АН ард түмний нам хэвээрээ гэдгийг харуулсан том үзүүлэлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн байсан. Нөгөөтэйгүүр, гишүүдийн намынхаа үйл ажиллагаанд оролцох идэвх эрс дээшилсэн.

-Парламент дотор есүүлээ, одоо бараг долуулханаа болсон энэ амаргүй үед нам толгойлж ажиллах мэдээж амаргүй. Цаашид танаас  АН-ын гишүүд, дэмжигчид  тань юу хүлээж байгаа бол?

-Аливаа улс төрийн намын гол зорилго сонгуульд амжилттай оролцох явдал. Сонгуулийн үр дүнд олж авсан эрх мэдлээрээ дамжуулан төрийн болон улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох нь маш чухал асуудал. Бид намын шинэчлэлээс Монголын шинэчлэл рүү гэсэн ерөнхий уриан дор явж байна. Өнөөгийн төрийн болохгүй бүхнийг шинэчилнэ. Шинэ зорилго, шинэ бүтээн байгуулалт, улс орны хөгжлийг шинэ шатанд гаргая гэсэн зорилго тавьж энэ нь  манай намын дараагийн том ажлын эхлэх байх болно.

-АН сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж бас чадахгүй байна, буулт нь сул  гэх шүүмжлэл их байх юм. Бүлэг нь цул биш, одоо  бүлэг ч үгүй боллоо гээд л?

-Ер нь өнгөрсөн хугацаанд хэт олонх дээрэнгүй бүдүүлэг авираар бидэнд хандаж ирсэн. Тодорхой хуулийн төслөөр завсарлага хүсэхээр нэг цагийн завсарлага өгдөг нь нэг үгээр хэлбэл доромжлол. Бид ямар ч асуудал оруулсан унагаадаг, ямар ч асуудлыг тавьсан хүлээж авдаггүй, заавал эсрэгээр нь хийдэг ийм л парламент гурван жил боллоо. Гэхдээ бид үүнд няцаагүй, ухраагүй. Дээр хэлсэнчлэн эрх баригчдад хариуцлага тооцож маш олон асуудал бид гаргаж тавьсан. Анх есөн төрлийн татвар бий болгоход нь бид тэмцэж үүний үр дүнд хоёрыг нь цуцлуулж чадсан. Мөн концесс завшсан, идэж уусан ажил албан тушаалдаа хайнга хандсаны  эсрэг хүчтэй дуугарсны үр дүнд Засгийн газрыг огцруулах хэмжээнд хариуцлага тооцсон. Өнөөдөр тодорхой улс төрийн үйл явцын үр дүнд манай хоёр гишүүн бүлгээс гарснаар бид алдах зүйлгүй. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба ажилладгаараа л  ажиллана.

Үндэсний хэмжээний намын  УИХ дахь бүлэг  зөвлөлийн статуст шилжсэн ч гэсэн  УИХ дахь АН-ын үйл ажиллагаа, дуу хоолой саарахгүй. АН-ын долоон гишүүн байр сууриа хатуу илэрхийлээд явна. Өмнөхөөсөө ч илүү идэвхтэй үйл ажиллагаагаа явуулна.

АН-ын дуу хоолой суларч байсан түүх байхгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-д 65 төлөөлөлтэй том намтай өрсөлдөөд ялсан. Энэ нь АН үндэсний хэмжээний хүчирхэг улс төрийн нам хэвээр байгаа гэдгийг харуулсан үйлдэл. Өнөөдөр ч АН улам хүчирхэг болж шинэчлэлээ хийж, ард түмний өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа.

-Намаа ядарч байхад хамт ял үүрч үзээгүй зарим залуу гишүүдийн гаргаж буй үйлдэлд намын даргын хувьд зарим хэсэгт нь таагүй байдаг байх.

-Хувь хүмүүс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нам байгуулах эрхээ эдэлж байна л гэж би ойлгож байгаа. Том модноос тасарсан навч ургадаггүй л байхгүй юу, шарладаг юм. Манай намаас олон улстөрч омог бардам гардаг ч бүгд л хэн ч биш болдог. Тухайлбал, Л.Гүндалайгаас эхлээд нэрлэж болно.

АН-ЫН ДУУ ХООЛОЙ СУЛАРЧ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ

– 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно. Танай нам нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн үү?

-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ялангуяа Хэнтий аймгийн намын байгууллага маш идэвхтэй ажиллаж байна. Хуулийн хугацаанд намынхаа нэр дэвшигчийг тодруулна. Ерөнхийдөө одоогоор бэлтгэл ажлын төвшинд ажиллаж байна. Мэдээж Хэнтий аймагт болох нөхөн сонгууль ач холбогдол өндөр. Ер нь жижиг, том сонгууль гэж байдаггүй юм. Сонгууль болгон улс төрийн намын хувьд  ач холбогдолтой.

-Сүүлийн үед хууль шүүхийн байгууллагын зөвшөөрөлгүй бусдыг цагдан хорьдог явдал газар авч байна. Ардчилал гэсэн тодотголтой намын даргын хувьд энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Өөрийн чинь хэлсэнтэй санал нэг байна. Өнөөдөр Үндсэн хуулийн үзэл санаатай харшилж, хуульгүй, төргүй мэт аашилдаг үйл явдал энэ Засгийн үед гаарах шинжтэй байна. Өнөөдөр хэн нэгний өмч хөрөнгө рүү дур мэдэн халддаг, Засгийн газрын төлөөлөл нь хууль хүчний байгууллагын буу зэвсэгтэй цагдаа нарыг дагуулж очоод өмч хөрөнгийг нь битүүмжилдэг, тэнд үүргээ биелүүлээд ажиллаж байгаа иргэдийн эрх чөлөө, биед нь халддаг, зодож нүддэг зэрэг энэ бүхэн хууль зөрчсөн үйлдэл. Манай намын шинэчлэн батлагдсан үзэл баримтлалдаа хувийг өмчийг дээдэлнэ гэдгээ ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд зарчимдаа тусгасан. Аливаа асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой гэсэн зарчмаа тодорхой болгосны  хувьд АН үүнд хатуу зогсоно. Биднийг юу гэж ч гүтгэж, харлуулсан ч дээрх зарчмаасаа ухрахгүй.  Үүнийгээ илэрхийлсний төлөө өнөөдөр есөн шидээр хэлүүлж, хэн нэгэн албан тушаалтныг хамгаалсан, эсвэл “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувийг дэмжсэн мэтээр янз бүрийн нэр хоч өгч байгаа. Гэхдээ бид үүнд эмзэглэхгүй, хамгийн гол нь зарчмаа л баримтална. Үзэл санаандаа бид үнэнч байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

BRAVO ERDENE!!!

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

BRAVO ERDENE!!!

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

BRAVO ERDENE!!!

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

BRAVO ERDENE!!!

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

BRAVO ERDENE!!!

Avatar

Зочин 2019-03-25 103.57.94.136

Болд Батзандан нар бол Эрдэнээг бодвол ардчилагчид Ардчилалын талаар хумуус ярилцаж цуглаж байхад Эрдэнэ Хэнтийн шоронд баастай хутгалдсан нэг муу банди шуумар байсан юм шуу. Юу унэн энэ унэн шуу. Гэрчлэх хун бол хулгайч Дамбын хишгээ шуу.

Avatar

Зочин 2019-03-25 66.244.109.90

Нэгэнт үеэ өнгөрөөж түүхийн хог дээр хаягдсан хулгайн үүрээс нэг ч этгээд сонгогдохгүй нь тодорхой.

Avatar

Зочин 2019-03-25 139.5.218.154

erdenee cham shig xulgai luiwarchintai yuyarix bilee niigmiin daatgaliin mongiig xagartlaa idsen de ta shig xulgai nariig shvvx tsag tun udaxgvi irneeeeee

Avatar

зочин 2019-03-25 202.126.89.213

манай ардын намынхан дотроо ми гийн хүрэлээгийнх гээд хуваагдчихсан хэцүү үед байна ми гийн нохой гээд ажлаас халж байна энэхэцүү үед ардчилсан нам улс орноо бодоод хүрэлээгийн эсрэг тэмцэх хэрэгтэй

Avatar

Алтангэрэл 2019-03-25 150.129.142.43

эрдэнэ та бүү худал хэлээ намын гишүүдээ хөөсөн, өөрийн хүмүүсээр хүрээлүүлж намаа бүлэггүй болголоо. чи одоо ажлаа өгөө, өг

Avatar

2020 оны УИХ-н сонгуульд МАН ард түмэндээ дүнгээ тавиулна 2019-03-25 202.21.100.210

Цалин авдаг хүн бүр 2016 оныг 2019 оны НДШ ийн зөрөөг сайн ажиглаарай МАН-с ард түмэндээ өгсөн татварын өсөлтийг сайн харагдана. Ард түмний худалдан авдаг япон хуучин машины татвар архи тамхины татвар нэмэгдсэн. МАН сүүлдээ хүүхдийн хадгаламжийн хүүгээс 10 %ийн татвар авч ЖДУ-ийн санг бий болгож МАН ийн эрх мэдэл бүхий улс төрчид жилийн 3% ийн хүүтэй мөнгийн 950саяаар хувааж аваад мөнгийг хүүлэх замаар баяжиж эхнээсээ эрүүгийн хариуцлагад татагдаж байна

Avatar

ЭРДЭНЭБАТ НАРАНТУЯА 2019-03-25 202.179.26.65

МАН ГЭЖ БАЙХГҮЙ МАНАН ГЭЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД НҮДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА ЗА.

Avatar

Зочин 2019-03-25 68.183.114.151

АН гэж байхгүй ХХБийн нэг салбар төдий Алуурчид дээрэмчид ялтангууд л бөөгнөрдөг газар болсон

Avatar

erka 2019-03-25 182.160.34.134

erdenee shig nobsh ene namiig udirdgui umaa harjil baigaarai songuulid nam tabiulnaa ooriigoo ih tom darga gej bodoj bna udahgui namiihan chni hariugaa abnaa muu nobshoo

Avatar

болдоо 2019-03-25 202.179.24.196

эрдэнэ сайн дарга, дэмжиж байна

Avatar

Ардчилсан жингэр 2019-03-25 202.179.26.65

ОДОНТУЯА ЖИНГЭРИЙНХ НЬ НӨХӨР ҮҮ?

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

NO! IH DARUU TULUV EHNERTEI HUN! ODONTUYA ZUGEER CAREER

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

MONGOLCHUUD DAYARAA HARJ BAIGAA HEN URVAGCH HEN ZUTGELTEN GEDGIIG! TER DAGAJ URVASAN PIZDAANUUD UILIIN UREE EDLENEDEEE!!! DAHIAD SONGUUL BOLNO HUNEEREE BAISAN BOL YAMAR SAIHAN !!

Avatar

ZOCHIN 2019-03-25 74.118.178.2

MONGOLCHUUD DAYARAA HARJ BAIGAA HEN URVAGCH HEN ZUTGELTEN GEDGIIG! TER DAGAJ URVASAN PIZDAANUUD UILIIN UREE EDLENEDEEE!!! DAHIAD SONGUUL BOLNO HUNEEREE BAISAN BOL YAMAR SAIHAN !!

Avatar

Зочин 2019-03-25 202.9.43.133

Үе үеийн дарга нарын зовлон нь огцруулах тухай асуудал байсан нь үнэн, гэхдээ тэр хуйвалдааны ард а******н үхсэн хүний тэтгэвэрийг идэгч бах Эрдэнээ цаг ямагт хор хутгаж байсан нь гарцаагүй үнэн билээ

Avatar

Байды 2019-03-25 202.126.89.226

Байгалын хуулыг намтай зүйрлээд намыг байгалын хууль гээд ойлгож байгаа хүнүү?????????

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.150

Энэ хүн ямарч боловсрол мэдлэг байхгүй. Дэмжигч 200000 хүн мөн ялгаагүй боловсролгүй мэдлэггүй хоёр хөлтэй явдаг жорлонгууд байгаа нь ойлгомжтой. Эрс шинэчлэл хэрэгтэй.1990 онд хорвоогийн шаарууд энэ нам руу гүйж байсан тэд бахь байдгаараа……ямар их нуниг вэ. Ямар удаан тэнэглэл вэ. Ямар их гутамшиг вэ.

Avatar

Бах Эрдэнэ ээ 2019-03-25 66.181.161.40

Модыг мөчирөөр нь үржүүлдэг ба авилгад идэгдсэн уг мөд өмхөрч дуусдаг

Avatar

Зочин 2019-03-25 202.9.42.225

Эрдэнээр байсан цагт хол явахгүй ээ

Avatar

Сэрцгээ 2019-03-25 66.181.161.40

Ардчилсан намынхааан энэ манангийн луйварчин бах мэлхийнээс намаа салгаж цэвэрлээч ээ юу бодож байнаа та нар. 2020 боллоо ш дээ энэ хүн танай намд байгаа цагт та нар дахиад 4жил

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.61

Өөрөө тасарсан мөчир болчих вийдээ

Avatar

зочин 2019-03-25 203.91.118.247

Энэ балай даргаараа байвал Намаасаа гарна аа, ийм а******н, луйварчин даргаар удирдуулна гэж юу байхав дээ,

Avatar

ГАХАЙ 2019-03-25 202.179.26.65

НӨХӨРТЭЙ ОДОНТУЯА ЖИНГЭРТЭЙГЭЭ НИЙЛЖ БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ИДЭЭД ХАНААГҮЙ ЮУ?

Avatar

иргэн 2019-03-25 202.179.27.150

Баттулга гэдэг Хүнд нь Саналаа өгсөн болохоос АН-ыг дэмжиж Баттулгыг Ерөнхийлөгч болгоогүй юм шүү

Avatar

Зочин 2019-03-25 202.179.25.145

Баттулга АН-ын гишүүн биш.

Avatar

Ард түмний төлөөлөгч, бас ардчилсан үзэлтэй нэгэн 2019-03-25 193.57.67.241

Ардчилсан намыг байтугай, ард түмний итгэл үнэмшлийн дээд хэмжүүр болох нийгмийн даатгалын тогтолцоо, цаашлаад ардчиллыг тавьж дуусгаж байгаа хүнээр яах ёстой вэ?

Avatar

Эхлээд юмны учрыг ол 2019-03-25 202.21.127.161

Эхлээд байгалийн хууль, жамыг ойлгоод дараа нь элдэв юмаа ярь даа, том, жижиг ямар ч модноос навч тасарсан бол ганддаг, тэр нам энэ тэрээ үүнтэй зүйрлэх хэрэггүй

Avatar

Зочин 2019-03-25 103.57.94.168

Танай нам мундагтаа эсвэл Баттулга мундагтаа Ерөнхийлөгч болоогүй юм. Хүрэлсүх, Нямдорж нар МАН-ын эсрэг ажиллаж, дээрээс нь Намбарын Энхбаяр Энхболдоос хариугаа авч Ганбаатарыг зүтгүүлсэн зэргээс болж Баттулга нар үзсэн болохоос танай намын сайнаар эсвэл нөгөө нөхрийн өөрийнх нь сайнаар гараагүй Ерөнхийлөгч дөө. Өрөмдмөөр гар

Avatar

Зочин 2019-03-25 202.131.230.114

үнэн баттулгад сайндаа ч юмуу ардчилсан намд сайндаа сонгоогүй энхболдод дургүй нь хүрсэн хүмүүсийн сонголт гэж одоог хүртэл ойлгоогүй яваа мангуу байна штээ

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.205

cham shig muu hvneer udurduulsan Anarhistuud yaj oodloh ve dee doloon uuliin tsaaguur dald oroh boltugai

Avatar

Ard 2019-03-25 69.181.152.219

Unend hurdan guitsegdej bainaa Erdene luivarchin!

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.110

Шорон руугаа тонил

Avatar

Зочин 2019-03-25 103.111.68.3

ЭНЭ УДААД ЧИ НАМАА ХЭНЧ БИШ БОЛГОЛООДОО БАХ МИНь

Avatar

Amar 2019-03-25 202.179.24.213

Байгалиасаа тэнэг төрөгсдийн нэг дээ.Иргэдитйнхөө мөнгийг гахай,бах шиг төрхтэй болтлоо гударсан золиг.Удахгүй нарсандаа очих болно доо.

Avatar

Зочин 2019-03-25 103.229.122.190

g***

Avatar

Зочин 2019-03-25 202.21.100.210

Ардчилсан намын үндэсний бодлогын хороонд 410 гишүүнтэй тэр дотор монгол улсыг аваад хөгжүүлэх олон чадварлаг залуусыг 2020 оны сонгуульд гаргах боломжийн эсрэг Л.Болд Ж.Батзандан нар ажиллаж сөрөг хүчин байж эрх баригч намын төлөө ажилласан нь хамгийн буруутай. Урвагч нарыг намаас хөөх багадана. АН-н эрх ашиг гэж том үзэл санааны эсрэг зогссон урвагч нарыг яллах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-03-25 202.9.43.19

Ганцаарчилсан тоглолт хийгээд хэн ч биш болдгийг энэ 2 нөхөр удахгүй харуулна

Avatar

Зочин 2019-03-25 202.9.45.224

Mongoliig urund oryylj Gadniihantai hyibaldsan Urbagch nam suntvgei

Avatar

Зочин 2019-03-25 202.9.43.19

Гол хулгайч нар нь Багабанди, Баяр, Сү.Батболд гээд МАН-ынхны эхлүүлж үргэлжлүүлж байгааг юу гэж ойлгох вэ?

Avatar

Зочин 2019-03-25 202.9.43.19

Гол хулгайч нар нь Багабанди, Баяр, Сү.Батболд гээд МАН-ынхны эхлүүлж үргэлжлүүлж байгааг юу гэж ойлгох вэ?

Avatar

Уншигч 2019-03-25 202.131.225.227

Яг энэ үзэл баримтлалынхаа дагуу хэлбийлгүй явж чадвал өнөөдөр өөрийн бүх чадлаар дэмжээд зогсохгүй үеийн үед дэмжээрэй гэж үр хойчдоо захиж үлдээгээд үхнэ шүү…

Avatar

БАТСАЙХАН 2019-03-25 202.179.25.40

ӨТ ХОРХОЙД ИДҮҮЛЖ, ӨМХӨРЧ, ЯЛЗАРСАН МОДНООС АМЖИЖ ГАЗАРТ УНАСАН ҮР ЖИМС, БОРГОЦОЙ НЬ ЦОО ШИНЭЭР ЭВ ЭРҮҮЛ МОД БОЛОН УРГАДАГ ЮМДАА ХОЖУУЛ МИНЬ

Avatar

үхэр халх 2019-03-25 103.229.122.160

үр жимс гээгүйлдээ навч л гэж хэлсэн хэлдэг амаа тат тэмээ гэхээр ямаа гэнэ.муриад сурчихсан аан үмбүү.

Avatar

Food 2019-03-25 202.126.89.28

YALZARSAN MOD UURUU UNANAA. BITGII ANDUUR.

Avatar

Fhjk 2019-03-25 202.126.89.28

YALZARSAN MOD UURUU UNANAA. BITGII ANDUUR.

Avatar

Kkk 2019-03-25 202.126.89.28

An YALZARSAN, KHORKHOID IDUULSEN MOD BOLSONOO MEDEEGUI YAVNA khuurkhii.

Avatar

Demjegch 2019-03-25 122.201.24.65

Erdene sain darga shuu.Helsen yarisandaa bj chaddag zorigtoi er hunii huih shuu.Erdene dargaa demjinee.Erdene chadnaa.Erdene yalnaa

Avatar

Зочин 2019-03-25 66.181.183.190

yasanch ih vaagladag bah ve unshihas zalhuu hurchle

Avatar

Зочин 2019-03-25 103.57.93.195

ene olon nam uls orond yu giiguulev bidnii amidral saijarsan biluu bid oorchlogdoh heregtee negdej niileh baylagdaa ezen bolj shudraga bustai evlerch herhevch bolohgui bidnii genen baidal manan uuseh shaltgaan bolson ene buhen tom surgamj bolloo mongol tugan dor negdej amidarcgay

Avatar

Зочин 2019-03-25 202.131.238.166

улсаас хулгайлсан мөнгөө аях гэж байнав Луйварчин шүү дээ.Youtube дээр Эрдэнийн тухай тодорхой дурьдсан байдаг. Энэ луйварчин одоо болимоор юм Ичих үхэхнээ өмнөөс нь улсын өчнөөн мөнгө идчихээд хувалч шиг одоо болих хэрэгтэй чи

Avatar

Зочин 2019-03-25 66.181.170.229

Эрдэнэ ээ чиний Ардчилсан нам том мод уу

Avatar

Барс 2019-03-25 150.129.143.17

Элбэгдорж,Эрдэнээ, Сайханбилэг,Баярцогт,Эрдэнэбат нар АН-аар туг дахиваа хөөрхий.

Avatar

DGG 2019-03-25 139.5.216.9

ҮБХ-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насных залуусын төлөөлөл эзэлж,

"БОЛОР ДУРАН" ГУАЙ ЭНЭ БИЧСЭНЭЭ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ

Avatar

Баянгол 2019-03-25 202.126.89.231

Худал угаагаад байгаарай. Хагаралгүй аймаг дүүрэг байхгүй.

Avatar

Зочин 2019-03-25 66.181.161.35

Манангийн төлөөлөгчөөр намаа удирдуулах гүй шүү. Зайлаарай

Avatar

Зочин 2019-03-25 202.126.89.231

Хагаралгүй аймаг дүүрэг байхгүй. Бүгдийг ван хагалсан. Худалч хулгайч вэ

Avatar

ppppp 2019-03-25 119.40.98.162

АН-Г АНГУУЛ РУУ ТҮРХСЭН НӨХӨР ЧИНЬ ЭНЭ МӨН ҮҮ

Avatar

Зочин 2019-03-25 64.119.17.89

том яаж жижгэнч ѳмхѳрч унадагийг бид харцггааж байна чадал нь байвал үр жимс нь соёолох биз чадахгүй бол ѳмхѳрсѳн мод цэвэрлэгээнд устгагдана шүү д олны итгэл найдвараар тоглоход бас хугацааа байдаг юм шүү

Avatar

Зочин 2019-03-25 66.181.176.222

Хамгийн муу нэртэй , муу дарга .

Avatar

DD 2019-03-25 103.111.68.3

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд гэвэл энэ намын ялалт биш зүгээр л "хувьсгалын тохироо" бүрдсэн байсан. Хүний өмчид халддаг, барьж хорьдог тухайд гэвэл Үндсэн хуулинд "газрын доорх баялаг ард түмний өмч" гээд заагаад өгчихсөн байгаа. Монголд удам дамжсан үндэстний хөрөнгөтөн 1921 оноос хойш төрөөгүй, байсан нь устсан. Одоогийн баячууд бүгд луйварчид, залилал мэхлэгчид /их бага хэмжээгээр/. Тиймээс мэдээлэлд ойр байсан, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн хүн бүр хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Зочин 2019-03-25 103.14.36.18

Болд, БАтзандан 2-ын та нар өөрсдөө хөөсөн шүү дээ, идүүлсэн бут ургаж идсэн эрүү хувхайрна гэдэг юм .

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Харгис феодал Эрдэнэ ван одоо болно. Одоо больж үз, хүү минь.

Avatar

Зочин 2019-03-25 202.9.43.72

Энэ мэлхийтэй байгаа цагт 20 оны сонгуульд амжилт олохгүй.Ми Энхболдыг огцруулаад юу өөрчлөгдөх юм. гэж байсан хүн шүү дээ

Avatar

myaga 2019-03-25 64.119.25.144

yu ch oorchlogdoogui ahuu

Avatar

Зочин 2019-03-25 211.36.144.76

АН хуучнаасаа үнэхээр ѳѳр болсоон. Ярих юм байхгүй. Аливаа юм эмх цэгцтэй, нэг чигийн бодлоготой байх ёстой. Эрдэнээг зарим хүмүүс муулж л байна. Гэхдээ тэрний оронд ѳѳр хэн ч энэ эмх замбраагүй байсан намыг ийм эмх цэгцэнд оруулж чадахгүй байх байсан юм.

Avatar

myaga sh 2019-03-25 64.119.25.144

tiimshuu uhaantai l bodoj eregstuulj uzstegee buyandaguulag

Avatar

Зочин 2019-03-25 202.179.25.145

Идээ бээр нь шахагдан гарна гэдэг билүү. Батзандан Болд Алтанхуяг зэрэг идээнүүд шахагдан гарч байх шиг.

Avatar

АН-ын гишүүн 2019-03-25 69.9.194.110

Тэртэй тэргүй унаж үхэх нь тодорхой болсон модноос чадалтай нэг нь амь гарч үлдэж шинээр ургадаг юм. Чи энэ намыг үр жимстэй байхад нь авчаад одоо өмхрүүлээд дотор гаднаасаа авилгал хэмээх өтөнд идэгдээд авах юмгүй өвчний үүр болгосон хүн биз дээ. АН гэж өтөнд баригдаж чарлаж байгаа субьект л харагддаг мэдрэгддэг. Өөр юу байгаам бэ?

Avatar

шодоргос 2019-03-25 103.229.122.160

үр биш навч л даа.ккк

Avatar

Зочин 2019-03-25 202.179.31.31

Эрдэнэ муу найгүй авах юмгүй, аа гэхдээ нэгэнт тохирсон дүрмээ зарчимаа хүндэтгэ, энэ даргатайгаа л сонгуульд ор зүтгэ

Avatar

Зочин 2019-03-25 202.131.245.243

Ямар дүрэм, зарчим бэ?

Avatar

Зочин 2019-03-25 202.21.106.153

Өмхөрсөн модноос эрүүл мөчрийг нь авч үржүүлдэг юм

Avatar

Зочин 2019-03-25 202.179.25.145

Гоё хэллээ. Гэхдээ тохирохгүй үг байна.

Avatar

Saraa 2019-03-25 180.149.93.98

Энэ хүн хэдэн афоризм цээжилдэг болжээ. Гэхдээ хэлсэн л болохоос мэддэг, ойлгодог гэсэн үг лав биш… тэр байтугай өөрөө амьдралдаа баримталдаг гэсэн үг бол бүр ч бишээ

Avatar

зочин 2019-03-25 150.129.143.212

Ан нам ч сэхэхгүй бололтой энэ хүний үед нүд аньдаг байж дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж