Шадивланд шар өвс шатаж, 10 га газрыг хамраад байна

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Шадивланд шар өвс шатаж, 10 га газрыг хамраад байна

Шадивланд шар өвс шатаж, 10 га газрыг хамраад байна

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зусланд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр өглөө Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын гурван ангийн албан хаагчид гал гарсан газарт очиж ажиллаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Шадивлан зусланд шар өвс шатсан бөгөөд нийт 10 га газрыг хамраад буй юм байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх албанаас энэ талаар тодруулахад “Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Гал хэдийд гарсан зэрэг нарийн мэдээлэл ирээгүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн зуны улирал эхэлж, иргэд зуслангийн газраа цэвэрлэхдээ шар өвсөө шатаасны улмаас гал алдаж, ой хээрийн түймэр гарч болзошгүй байгаа тул шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж