Хакүхо хаврын тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Хакүхо хаврын тэмцээнд түрүүллээ

Хакүхо хаврын тэмцээнд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өнөөдөр өндөрлөлөө. Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Хоёр аваргын барилдаан нэг минут орчим үргэлжилж, Хакүхо даваа авсан ч гартаа багагүй гэмтэл авчээ. Гэхдээ түүний бэртлийг хурдан эдгэнэ байх гэж тайлбарлагчид хэлж байв.

Хакүхогийн хувьд нийт 42 дахь түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа дахин түрүүллээ.

Хакүхо хаврын тэмцээнд ганцаараа 100 хувийн амжилт үзүүлсэн бол түүний араас маэгаширагийн 4-с барилдсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалав. “Монголын үлэмж биет” гэгддэг Ичиножёогийн хувьд тэмцээний найм дахь өдрийн барилдаанд озэки /арслан/ Гүржийн бөх Точиношинд ялагдсан. Гэвч сүүлийн өдрийг хүртэл дараалан долоон даваа авч тэргүүлэгчийн хоёрдугаар байрт бичигдсэн. Ичиножёо ирэх тавдугаар сарын тэмцээнд цол ахих нь тодорхой болов.

Хаврын тэмцээнд аварга Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатай өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлсэнгүй. Мөн манай бусад бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан, Дайшёохо Ч.Шижирбаяр нар долоо даваа, найман унаатай башёг өндөрлүүллээ.

Дээд зиндаанаас гадна бусад зиндаанд барилдсан манай бөхчүүд амжилттай барилдав.

Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай башёг өндөрлүүлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж