А.Сүхбат улс төрд зодоглох уу?

Хуучирсан мэдээ: 2015.04.25-нд нийтлэгдсэн

А.Сүхбат улс төрд зодоглох уу?

Бөхийн ногоон дэвжээнээ гайхуулж явсан ид насандаа зодог тайлсан А.Сүхбатыг сүүлийн үед улс төрд хүч үзэхээр болсон гэх мэдээлэл гарах болсон. Тэрбээр хоёр жилийн өмнө Ардчилсан намд элсч, мэргэжил боловсролоо ахиулах зорилгоор Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежментийн ангид суралцан, амжилттай төгсчээ.

Түүнийг арван зургаан олны сонгуульд Төв аймгаас нэр дэвших бэлтгэлээ базаагаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин Ардчилсан намын дарга одоо байгаа 35 хүн бол тойрогт өрсөлдөнө гэдгийг хэлсэн. Тэгэхээр А.Сүхбатад Ардчилсан намын дарга тойрог өгөх, эсэх нь тодорхой бус байгаа.

Ийнхүү А.Сүхбат Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын араас улс төрд барилдахаар шийдсэн бололтой. Арван зургаан оны сонгуулийн бөхийн ногоон дэвжээнээс улс төрд зодоглох магадлалтай бас нэгэн бөх бол Завханы гарьд Ц.Цэрэнпунцаг. МАН-д олон жилийн турш үнэнч зүтгэсэн тэрбээр ирэх жилийн сонгуулиар төрсөн нутаг Завхандаа өрсөлдөнө гэсэн мэдээлэл ч байна.

М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж