“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадам болно

Монголын кино урлагт нэгэн шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээгдэх гэж байна. “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хуран бүтээлчдийг чадавхжуулах, тэдэнд шинэ санаа сэдлийг өгөх, уран бүтээлчид болон эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

“Холливуд Монголд” ирэх тавдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Улаанбаатарт болох бөгөөд нийт гадаадын 16 зочин албан ёсоор хүрэлцэн ирэх юм байна. Тэдний дунд Холливудын “А” зэрэглэлийн, дэлхийн дахинаа нэрд гарсан кино жүжигчид, найруулагч, зураглаач, продюсер зэрэг уран бүтээлчид ирэхээр болжээ.

Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум” зохион байгуулагдах бөгөөд зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө тавилт, дистрибюшн, хуулийн орчин, кино фестиваль зэрэг сэдвийн хүрээнд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн сургалт, үзэсгэлэн зохион байгуулагдах аж. Түүнчлэн Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэрэгждийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэх ирэх юм байна.

Мөн наадмын үеэр "Лос-Анжелес Таймс"-ын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн хамгийн эрэлттэй дасгалжуулагчдын нэг гэгддэг түүний жүжигчний арга барилын тухай уг номыг эх хэлээрээ унших боломжийг зохион байгуулагчид бэлтгэж байгаа юм байна.

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломж нээгдэх юм.

“Хануй филм” Төрийн бус байгууллагаас зохион байгуулах уг наадмыг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмын талаарх мэдээллийг олон нийтэд удахгүй хүргэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж