Д.Загдсүрэнгийн хүсэлтээр шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Д.Загдсүрэнгийн хүсэлтээр шүүх хурал хойшилжээ

Д.Загдсүрэнгийн хүсэлтээр шүүх хурал хойшилжээ

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.Мөнх-Очирын нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрөгч Баасан гаригт /2019.03.22/ товлогдсон ч иргэн Д.Загдсүрэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул өөрийг нь гуравдагч этгээдээр татан оруулцуулах хүсэлт гаргасны улмаас хойшлогджээ. Шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 10-нд хуралдах тов гарсан байна.

2017 онд Монголын Үндэсний олимпийн хорооны чуулганаар дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Загдсүрэнг хууль бусаар сонгогдсон хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар иргэн Э.Мөнх-Очир шүүхэд хандсан ч ийнхүү гурав дахь удаагаа хойшлогджээ.

Монголын Үндэсний Олимпийн хорооны Бүх гишүүдийн хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар тов гарсан ч хурлыг цуцалж байсан. Уг хурлыг гуравдугаар сарын 29-д хуралдуулахаар дахин зарласан ч шүүх дээр үүссэн маргааны улмаас хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж