Дэлхийн дулаарлын улмаас Эверестэд олон жилийн турш хуримтлагдсан цас, мөс хайлахын хирээр олон жил эрэл сурал болсон уулчдын цогцсууд ил гарч ирсээр байгаад судалгаа шинжилгээний багийнхан санаа зовниж байгаа ажээ.
Уулын оргилд гарахыг албан ёсоор тэмдэглэдэг болсон 1920 оноос хойш ноён оргилд гарсан хүний тоо өдгөө 4800-д хүрч, 300 орчим хүн амиа алдаж, алга болсноос 100 гаруй цогцос олдоогүй байдаг аж.
Талийгаачдын биеийн гуравны хоёр нь цас, мөсөнд булагдсан байдалтай байгаа тул тэднийг татаж гаргах, хэн болохыг нь тогтоох зэрэг ажлын хөлсийг хаанаас хэрхэн гаргах талаар шийдвэр гаргах асуудал Балбын Засгийн газарт хүндрэлтэй байгаа аж.
Тус улсын засгийн газраас гаргасан тооцооллоор нэг цогцосны зардал ойролцоогоор 40-80 мянган ам.доллар болох судалгаа гарчээ. Мөн нэг хөлдүү цогцос 150 кг орчим жинтэй байгаа бөгөөд уулын өндрөөс буулгахад ч хүндрэл тулгарахаар байгаа аж. Үүний зэрэгцээ цогцсыг авалгүй тэнд нь үлдээхийг хүсэгчид олон байгаа нь асуудал дагуулж буй юм байна.
Өнгөрсөн сард зарласан “Хинду Куш Гималайн өөрчлөлт” мэдээллээс дэлхийн дулаарал энэ эрчээрээ байвал 2100 он гэхэд Гималайн уулсын цас, мөсний гуравны хоёр нь хайлах ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ