Орхон гол, Сэлэнгэ мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав | News.MN

Орхон гол, Сэлэнгэ мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Орхон гол, Сэлэнгэ мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Орхон гол, Сэлэнгэ мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар сумын 1-р багийн нутгаар урсан өнгөрдөг Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр ард иргэд тогтмол хөдөлгөөн үйлддэг дөрвөн хэсгийн мөсний зузаанд хэмжилт хийжээ. Хэмжилтээр Орхон голын мөсний хэмжээ 10-25 см, мөсөн дээгүүр халиа гүйж, урд эргээр захлан харзалж урссан, мөс сийрэгжиж, тээврийн хэрэгсэл болон явганаар хөдөлгөөн үйлдэхэд аюултай байдал үүссэнийг тогтоосон байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын бэлчир зах хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн, 1-р баг хужир нуга, Охь хөндийн иргэд гардаг гарам буюу 4-р тампур гэх хэсгээр мөсний зузаан 40-20 см, мөсөн дээгүүр ус хальж урссан мөсөн гармаар явганаар явах боломжгүй дээд хэсэг, доод хэсгээр урссан байгаа нь хужир нуга, Охь хөндийн иргэд мөсөн дээгүүр зорчиход аюултай байдал үүсжээ.

Иймд ОБЕГ-аас Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч, амь насаа алдах аюултай байгаа тул ард иргэд баталгаат замаар тээвэр хийх, хөдөлгөөн үйлдэхийг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж