Монгол цэргүүдэд үнэртэй ус бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.25-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүдэд үнэртэй ус бэлэглэжээ

Ирэх тавдугаар сард ОХУ Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Ялалтын парадад Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцохоор болсон билээ. Тэдний 63 нь Зэвсэгт хүчнээс, 12 нь Хилийн цэргийн алба хаагч байгаа бол 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн алба хаагч ажээ. Мөн бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлний зохих шатны мэдлэгтэй юм байна.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ялалтын парадад алхах монгол цэргүүдэд Улаанбаатар их дэлгүүр үнэртэй ус бэлэглэсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, гадны улсад Монголоо сурталчлахаар явж байгаа цэргийнхэнд “James bond” үнэртэй усыг бэлэглэсэнд салбарынхан нь ихэд талархаж байгаа гэнэ шүү.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж