Хятадын химийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүнийг олжээ | News.MN

Хятадын химийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүнийг олжээ

Хятадын химийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүнийг олжээ

Хятадын химийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүнийг олжээ

Хятадын Янчень хотноо химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос хоёр өдрийн дараа бямба гаригт аврагчид барилгын нуранги дороос амьд үлдсэн хүнийг олжээ. 40 орчим насны эрэгтэйг өглөө эрт нуранги дороос гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 64-д хүрч, 28 хүн сураггүй болжээ. Мөн 94 хүн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Дэлбэрэлт хэтэрхий хүчтэй байснаас газар хөдлөлтийн дайтай чичирхийлэл үүсгэж, их хэмжээний галыг унтраахаар тухайн мужийн бүх гал сөнөөгчийг дайчлан ажиллуулжээ.

Холбогдох албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар орон нутгийн албаныхан мэдээлсэн байна. “Tianjiayi Chemical” үйлдвэр нь 2007 онд байгуулагдсан ба өмнө нь хог хаягдлын хуулийг зөрчиж, орчны бохирдол үүсгэсний улмаас зургаан удаа торгуулж байсан аж.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-24 64.119.22.232

химийн хор цацагдсан газар тариалангийн бүтээгдэхүүн орж ирэх вий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж