Итали улс Хятадаас мөнгө авахаар болов

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Итали улс Хятадаас мөнгө авахаар болов

Итали улс Хятадаас мөнгө авахаар болов

Хятадын санаачилсан Торгоны зам төсөлд “Их-7” бүлгийн гишүүн Итали улс нэгдлээ. Хятадын дарга Ши Жиньпин Ромд айлчлах үерээ нийтдээ 2,5 тэрбум еврогийн 29 гэрээг Италийн талтай байгуулсан байна. Эдгээр гэрээ нь Хятадыг Европтой холбох Торгоны зам төслийн хүрээнд зурагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн том эдийн засагтай 10 орны нэг Итали улс нь Хятадаас санал болгож буй дэд бүтцийн төсөлд нэгдэж, хөрөнгө оруулалт авах болсон нь олон улсын анхаарлыг татаж байна.

Италид өнгөрсөн наймдугаар сард Женова хотод гүүр нурснаас 20 гаруй хүн амь үрэгдсэн юм. Үүнээс үүдэн элдэгдэж хуучирсан дэд бүтцийн салбар нь сүүлийн 10 жилд Италийн улс төрд гарсан томоохон хямралыг үүсгэжээ. Түүнчлэн Итали улс өнгөрсөн 2018 оны сүүлээс эдийн засгийн хямрал руу гулсаж, улсын өрийн хэмжээ нь Евро бүсийн хамгийн өндөрт тооцогдох болсон аж. Италийн популист засгийн газар 2018 оны зургадугаар сард засгийн эрхийг авснаас хойш өрийн хэмжээг огцом нэмэгдүүлсэн нь дээрх нөхцөл байдлыг үүсгэжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж