Норвегийн баруун хэсгийн далайн эргийн ойролцоо гатлага онгоцноос 1300 орчим хүнийг нисдэг тэргээр зөөвөрлөн аварчээ. Тус улсын Цагдаагийн газраас мэдээлснээр усан онгоцны хөдөлгүүрт асуудал гарснаас нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан байна.
Далайн хүчтэй салхи, давалгааны дунд “MV Viking Sky” хөлгөөс тусламж хүссэн дохио ирүүлснээр аврах ажиллагаа явуулсан болохыг Норвегийн далай тэнгисийн аврах албанаас мэдээлжээ. Тус улсын цаг уурын албаны тооцоолсноор тухайн үед хүчтэй салхинаас болж далайн давалгаа 10 метрээс дээш өндөр болсон аж.
Аврах ажиллагаанд таван нисдэг тэрэг, хэд хэдэн хөлөг онгоц оролцсон байна. Зорчигчдын ихэнх нь Их Британи болон АНУ-ын иргэд байсан ба найман хүн хөнгөн гэмтэл авчээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ