Дөрвөн бөх Төрийн дууллаа эгшиглүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Дөрвөн бөх Төрийн дууллаа эгшиглүүллээ

Дөрвөн бөх Төрийн дууллаа эгшиглүүллээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин сонгомол, чөлөөт бөхийн төрлүүдээр өрсөлдөж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг, эмэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг-ын жингийн медальтнууд тодорно.

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрөв, нийт найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүдээс алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга /”Хүч” спорт хороо/, 74 кг-ын жинд Б.Отгонбаяр /”Хангай хүчтэн”/, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг /”Хасу-Мегастарс”/, 57 кг-ын жинд Б.Хонгорзул /”Хонгор нутаг” дэвжээ/ нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Өчигдрийн барилдаанд Монгол дөрөв, Энэтхэг хоёр, Казахстан нэг алтан медаль хүртсэн бөгөөд Ираны баг тамирчдаас аварга төрсөнгүй. Ираны хоёр бөх шигшээ барилдаанд шалгарсан ч манай бөхчүүдэд ялагджээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг, эмэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг-ын жингийн медальтнууд тодорч, тэмцээн өндөрлөнө.

ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ДҮН: /2019.03.23/

Эрэгтэйчүүдийн 57 кг
1. Рахул Рахул (Энэтхэг)
2. Бекболот Мырзаназар Уулу (Кыргызстан)
3. ЦЭРМААГИЙН ЧИНЗОРИГ (МОНГОЛ)

65 кг

1. ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА (МОНГОЛ)
2. Амирмохаммад Язданичерати (Иран)
3. Ильяс Жумай (Казахстан)
3. Парвеен Парвеен (Энэтхэг)

74 кг
1. БАТСУУРИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)

2. Навид Морад Занганех (Иран)
3. Дархан Йессенгали (Казахстан)

125 кг
1. Юсуп Батырмурзаев (Казахстан)
2. МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ)
3. Мохаммад Моради (Иран)

Эмэгтэйчүүдийн 50 кг
1. ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ (МОНГОЛ)

2. Светлана Анкичева (Казахстан)
3. Жиоти Жиоти (Энэтхэг)

57 кг
1. БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ (МОНГОЛ)

2. Нураида Анаркулова (Кыргызстан)
3. Екатерина Фирстова (Казахстан)

65 кг
1. Тина Тина (Энэтхэг)
2. ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА МОНГОЛ)

68 кг
1. Дивья Какран (Энэтхэг)
2. ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА (МОНГОЛ)
3. Валерия Гончарева (Казахстан)

Гэрэл зургийг Т.Болор-Эрдэнэ, Б.Уранзаяа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж