Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ | News.MN

Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандсан байна.

Засгийн газар УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.

Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаа нь Эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх баримтуудыг улсын нууцаас гаргасан. Үүнтэй холбогдуулж хууль, хяналтын байгууллагууд Худалдаа хөгжлийн банк, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн билээ.

Нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокуророос санал гаргасан боловч энэ сарын 06-ны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад “Үндэслэлгүй” гэж үзжээ. Шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 329 дүгээр тогтоолоор Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Түүнийг шийдвэр гаргахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1, 37.1 дэх заалтуудыг илтэд зөрчиж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх” үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, шүүгчийн ёс зүйг чанд сахих шүүгчийн тангаргаа зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “…Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх, хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож 2/02 дугаар дүгнэлт гаргасан” гэдгийг тодорхой илэрхийлээд “…Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан шийдвэртэй нийцэхгүй үйл ажиллагаа болж байна” гэж маш тодорхой дурьдсан байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх албан бичгийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус албан бичигт дурдсан асуудлыг огт хангаагүй байна.

Энэ мэтчилэн шүүгчийн ёс зүйд харшилсан, хууль бус үйлдлүүдэд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандахаар болжээ.

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tumnii neg 2019-03-24 66.181.161.120

olon myngan Mingolchuud OyunErden saidiig demjin talarhan huleen avch baigaa zaluu hun zuv bodoltoi tuushtai baigaa n hamgiin saihan buh buzariig tseverlej baij tur ariusana Mongol uls buh talaaraa hugjinu.

Avatar

Tumnii neg 2019-03-24 66.181.161.120

olon myngan Mingolchuud OyunErden saidiig demjin talarhan huleen avch baigaa zaluu hun zuv bodoltoi tuushtai baigaa n hamgiin saihan buh buzariig tseverlej baij tur ariusana Mongol uls buh talaaraa hugjinu

Avatar

OyunErdene demjine 2019-03-24 66.181.161.120

Zasgiin gazariin hereg erhleh gazar yadagiin tsagdaagiin ajiliig hiine shdee yagaad bolohgui gej huuli togtooh deed baiguullaga UIH n uuruu shuuh n uuruu tegeed dooshlood prokuror tsagdaa n uuruu ajilaa hiij baina u hen negnii amnii hairtsagaar ajillaj baina uu!

Avatar

Зочин 2019-03-24 103.57.94.191

Чи хий дэмий наад орон тоогоо бөглөж байхаар төрийн бус байгуулаад өс хөнзөнгийнхөө юмыг хөөцөлд.ЗГХЭГ дарга бол бодлого хэрэгжүүлэх ажил зохион байгуулагч.дотооддоо махны үнэ барих, 8% зээлийг хурдлуулах,ЗГ-н ЖДҮчин гишүүдтэйгээ хариуцлага тооцох, ШХАБд элсэхгүй байх талаар гээд зөндөө ажил бнаа.

Avatar

Зочин 2019-03-24 173.66.16.120

ZGHEG-ni tsagdaagiin gazar boljee.

Avatar

Зочин 2019-03-24 64.119.24.17

Зөв тэмцээд байгаарай !

Avatar

Энэрэл 2019-03-24 66.181.185.164

Бүгд миш юм гэхэд чадах хэдийнэ бариад хорь бусдана сүүлээ хавчаад зугтана тэр үед дахиад барь амжилт

Avatar

Иргэн 2019-03-24 202.21.106.153

ЖЕНКО ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДАХ НЬ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2019-03-24 202.21.127.164

Захиргааны хэргийн шүүгч Одмаа маш шударга, ажлаа мэддэг, хууль ёсыг дээдэлдэг шүүгч шүү. Манайхан дэндүү туйлшрах юм. Бүх шүүгч Батсуурийн найз нөхөд шүү дээ. Харин ажлаа мэддэг шударга хүн өнөө цагт үнэхээр ховордсон байна.

Avatar

Irgen 2019-03-24 192.82.64.220

Erdenetiin tuluu uls turchid ukhen khatan temtsej bnaa. Uildveriin gazar bolsnoor jinkhene utgaaraa saaliin unee bolno doo,. Uildveriin gazruud ni bud aldagdaltai, uchir ni uls turchid bukh turliin shakhaa khiine. Ene nukhur, zasgiin gazar khunii gem buruug shuuj, prkoruror, shuukh yamar shiidver gargakhig zaakh yum. Prokuror, shuukh khereggui gej bgaa ene khumuus 37 onig arga barilig zuv geed orilood baikh yum.

Avatar

Зочин 2019-03-24 202.131.238.166

Тус захиргааны хэргийн анхан шатны хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Одмааг шалгаачаа. Батсуурьтай холбооттой дотно найз нөхдүүд ш дээ

Avatar

Зочин 2019-03-24 64.119.18.164

сахалт эзний 2 боолыг саатуулан шалга.

Avatar

Oilgots 2019-03-24 202.9.45.189

Ene oiunerdene huuli meddeg hunuu esvel niigmiin setgel zuigeer togloj baigaad shine nam baiguulj ner tur oloh sanaatai bodlogotoi uls turjuud bna uu.

Avatar

Арай 2019-03-24 49.231.146.210

Тэр Батсуурь эцгийн нь 70 сая энэ тэр гээд асуудалтай. Энэ нь ашиг сонирхлын зөрчил буюу шүүгч хийх ёс зүйгүйг харуулж байна.

Avatar

Зочин 2019-03-24 49.231.146.210

Тэр Батсуурь эцгийн нь 70 сая энэ тэр гээд асуудалтай. Энэ нь ашиг сонирхлын зөрчил буюу шүүгч хийх ёс зүйгүйг харуулж байна.

Avatar

Зочин 2019-03-24 103.57.93.195

ard irgedee saihan amidruulah chin husel teen yvaa zaluustaa bayrlaj baigaa shuu bidnii setgeld gerel asaj ehelsen manan gej ymar muuhai hun durstee birduud baisniig oilogson yagaad uls oron hogjihgui yaduu orond orj shivshigtei amidarsan shaltgaan tailagdlaa

Avatar

Зочин 2019-03-24 64.119.18.164

Мегленд хий.

Avatar

Hunii judag 2019-03-24 202.9.45.189

Chi hels hergeer muglund suugaad uz dee. Ene chini harin eruuden yallagch uu ugui iu olon niitiin suljeegeer ës zuitei baigaarai bid unen ium unen soyoltoi medeelel avmaar bna shuu

Avatar

Зочин 2019-03-24 64.119.18.164

Терийн сулдний емне ергесен тангаргаасаа няцвал хуулийн дээд цээрлэл хулээхэд гомдолгуй гэж наадуул чинь тангараг ергеж, гарын усэг зурдаг юм.

Avatar

Иргэн 2019-03-24 139.5.217.232

Хариуцлага тооцох цаг болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж