“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть хэвлэгдлээ

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть хэвлэгдлээ

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан “Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийн нээлт өчигдөр /2019.03.23/ “Интерном” дэлгүүрт боллоо.

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботид Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” нийтлэлээс эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Мэнд-Ооёогийн “Нутаг сэлгэх хунгийн энэлэн буюу Дарьгангын дууль”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очирын “Адууны тусгаар тогтнол”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовын “Хэвлэл, мэдээллийн хэл найруулгын алдаа мадаг хэтийдлээ”, сэтгүүлч, улстөрч Т.Гандигийн “Аавын нутгийг эргэхүй” зэрэг нийтлэлүүдээс гадна 40 гаруй уран бүтээлчийн нийтлэл, тэмдэглэл бүтээлүүд багтжээ.

“Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийн Ерөнхий редактороор Ж.Цэсэн, редактороор Э.Ирэхбаяр, Б.Төгсжаргал, Н.Уламбаяр ажилласан байна. Уг номын зөвлөхөөр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Лутбаяр, сэтгүүлч Г.Сүхээ нар ажиллажээ.

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэм 2013 оны гуравдугаар сард байгуулагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 7-д анхдугаар чуулганаа зохион байгуулжээ. Уг бүлгэмд тус аймгаас гаралтай 100 гаруй сэтгүүлч багтдаг бөгөөд Тэргүүнээр сэтгүүлч Э.Ирэхбаяр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж