БНСУ-ын Ерөнхий сайд маргааш Монголд айлчилна | News.MN

БНСУ-ын Ерөнхий сайд маргааш Монголд айлчилна

БНСУ-ын Ерөнхий сайд маргааш Монголд айлчилна

БНСУ-ын Ерөнхий сайд маргааш Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү дөрвөн жилийн дараа айлчлах гэж байгаа билээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхах юм байна.

Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ulzii 2019-03-24 202.55.191.130

jaal zam haaj gai bolohneee

Avatar

зочин 2019-03-24 202.9.45.168

БНСУ ын ерөнхий сайдын айлчалаар найрсаг харилцаатай 2 улсын хоорондын олон асуудал хэлэлцэхээс гадна,2 орны өмнө тулгамдаад байгаа иргэд хооронд харилцан зорчих асуудлыг хэлэлцэх нь ойлгомжтой.Монгол-БНСУ ын хооронд иргэд хооронд харилцан зорчиход үүсээд байгаа хүндрэл,бэрхшээл,тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж,2 орны иргэд аль болох хоорондоо хүндрэл багатай зорчих 2 улсын төрийн зарим байгууллагуудын тавьдаг өндөр шалгуур ,шаардлагуудыг л хөнгөвчлөх,зөөлрүүлэхийг л хүсэж байгаа шүү шүү дэ!?

Avatar

Зочин 2019-03-24 202.9.45.168

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж