Алина Загитовагийн шинэ амжилт

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Алина Загитовагийн шинэ амжилт

Алина Загитовагийн шинэ амжилт

Япон улсын Сайтама хотноо 2019 оны уран гулгалтын ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ-д эмэгтэй төрлөөс бусад гурван төрөлд бүгдэд нь рекорд амжилтууд шинэчлэгдсэн. Америкийн Н.Чен чөлөөт үзүүлбэр болон нийлбэр оноогоор дэлхийн рекордыг шинэчилсэн бол бүжгийн хосын төрөлд түрүүлсэн Францын хос, спортын хосын төрөлд түрүүлсэн Хятадын хосууд ээлж дараалан дэлхийн рекорд амжилтыг ахиулав.

Эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн А.Загитова рекорд амжилтыг шинэчилж чадаагүй ч уран гулгалтын спортын түүхэнд олимп, ДАШТ болон Гран при финал гэсэн гурван гол тэмцээнд гурвууланд нь түрүүлсэн гурав дахь эмэгтэй тамирчин боллоо. Дээрх гурван тэмцээн уран гулгалтын тамирчдын хувьд хамгийн өндөр чансаатай тэмцээн байдаг.

Өмнө нь АНУ-ын тамирчин Т.Липински, БНСУ-ын тамирчин Юна Ким нар дээрх амжилтыг үзүүлээд байсан билээ. Үүнээс гадна А.Загитова БНСУ-ын тамирчин Юна Кимийн хамтаар Олимпийн аварга, ДАШТ-ий аварга, Гран при тэмцээний аваргын алтан медаль дээр нэмээд өсвөрийн ДАШТ-ий аваргын алтан медалийг хүртсэн ердөө хоёр тамирчны нэг болж чаджээ.

НэрУлсОлимпДАШТГранпри финал
1Тара ЛипинскиАНУНагано-19981997 он1996-1997 он

1997-1998 он

2Юна КимБНСУВанкувер-20102009 он

2013 он

2006-2007 он

2007-2008 он

2009-2010 он

3А.ЗагитоваОХУПёнчан-20182019 он2017-2018 он

 

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж