Монголын зургаан настай тамирчид олныг гайхшруулав

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Монголын зургаан настай тамирчид олныг гайхшруулав

Монголын зургаан настай тамирчид олныг гайхшруулав

Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай эхэлсэн билээ. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин 5 насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдөж буй юм.

Тэмцээний хамгийн бага насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож, олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон хоорондоо халз өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, академийн харьяа Язгуур бага сургуулийн 1-р ангийн сурагч З.Сийлэн аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Хоёр шавь маань оноо тэнцсээр, хамгийн сүүлийн шатанд хоёулханаа үлдэн 0,1 секундын давтамжтай анивчиж буй бодлогыг бодож, хүмүүсийг алмайруулан, Сийлэн аварга болсон бол Гэгээн-Оюун маань хоёрдугаар байрт орлоо доо” гэв.

Өнөөдөр 9-10 насны ангилалд Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар тус тус өрсөлдөх ажээ.

6 НАСТНУУД МААНЬ ИНГЭЖ Л ГАЙХАШРУУЛСАН ДААХоёр шавь маань оноо тэнцсээр ингэж л хамгийн сүүлийн шатанд хоёулхнаа үлдэн 0,1 секундын давтамжтай анивчиж буй бодлогыг бодож хүмүүсийг алмайруулан Сийлэн #аварга болсон бол Гэгээн-Оюун маань #хоёрдугаар #байрт орлоо доо. 😉2019.03.23#СийлэнАварга #ГэгээнээХоёрдугаарБайр #ЦээжБодолт #ОлонУлсынТэмцээн #ИвээлийнНайзуудЦэцэрлэг #ЯзгуурБагаСургууль #Узбекистан #Ташкент

Posted by МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ on Saturday, March 23, 2019

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж